Татварын ерөнхий газрын 8 давхар “Татвар төлөгчдийн танхим”-д 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 2 дугаар сарын 6-ны өдрийг дуустал хугацаанд долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагуудад татвар төлөгчдөд зориулсан сургалтыг зохион байгуулах бөгөөд үдээс өмнө 9.00-12.00 цагийн хооронд ААН-үүдийг, үдээс хойш 14.00 цагаас татвар төлөгч иргэдийг тус тус хамруулна. Сургалтаар ААН-үүдэд зориулан ААНОАТ, ХХОАТ-ын тухай хууль тогтоомж, татварын тайлагнал, татварын хөнгөлөлт чөлөөлөлт, алдагдлыг шилжүүлэн тооцох тухай, НӨАТ-ын тухай хууль тогтоомж, холбогдох эрх зүйн баримт бичгүүд, Татварын цахим тайлан гаргах, илгээхэд анхаарах асуудлууд сэдвээр татварын улсын байцаагч Н.Бат-Эрдэнэ, Б.Очирхуяг, Н.Бямбаа, Д.Баярцэцэг, З.Ганболд нар, Хувь хүний орлогын албан татвар төлөгч иргэдэд зориулан ХХОАТ-ын тайлан гаргах, хөнгөлөлт чөлөөлөлтийн тухай татварын улсын байцаагч Н.Бат-Эрдэнэ Д.Болор-Эрдэнэ, Н.Жаргалцэцэг нар тус тус хичээл заана. Иргэд, ААН-үүдийг өргөнөөр оролцохыг урьж байна.