Нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газраас хэрэгжүүлж буй хүнд нөхцөлд амьдарч байгаа иргэдийг нийгэмшүүлэх хөтөлбөрийн хүрээнд 2015 оны 1 дүгээр сарын 16-нд Нийслэлийн Засаг даргын дэргэдэх амьдрах ухаан сургалтын үндэсний төв, Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Бүртгэлийн хэлтэс хамтран гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэнийг нийгэмшүүлэх зорилгоор бичиг баримтжууллаа. Уг хөтөлбөрийн хүрээнд 32 иргэнд дахин олголт, 7 иргэнд шинээр иргэний цахим үнэмлэх олголоо. Эдгээр 39 иргэнийг бичиг баримтжуулж хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн үзлэгт хамруулах болон бусад шат дараалсан арга хэмжээг авч ажиллахаар болсон байна.