Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн I хэлтсээс 2014 онд хийсэн ажлаа иргэддээ өнөөдөр тайлагналаа. Тайлангийн хуралд Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх асуудал эрхэлсэн дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Идэрцог, 13,14,16,17,19,22,24 дүгээр хороодын Засаг дарга нар болон иргэдийн төлөөлөл оролцсон юм. Хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэном өнгөрч буй жилийн онцлог үйл явдал, ирэх онд шинээр санаачлан хийхээр зэхэж байгаа ажлаа тус хурлын үеэр мөн танилцуулсан. Түүнчлэн хуралд хүрэлцэн ирсэн хоёр өндөр настанд гарын бэлэг болгож цайны сүү, хамгийн залуу иргэнд “Бие хамгаалах урлаг” сургалтын номыг өгсөн юм. Энэ удаагийн тайлангийн хурлаар хэлтсийн үйл ажиллагаа иргэдэд хүрч чадаж байгаа эсэх талаар болон цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж байга арга хэмжээ, үр дүн зэрэг хэд хэдэн асуудлаар санал авчээ.
