Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүрийн эхээр есөн дүүрэг, харъяа байгууллага, агентлагуудынхаа өнгөрсөн жилийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, ажлыг нь шалгадаг уламжлалтай. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас томилогдсон шалгалтын ажлын хэсэг өнөөдөр Баянзүрх дүүрэгт ажиллаж байна.
НЗДТГ-ын Нутгийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболдоор ахлуулсан тус ажлын хэсэг батлагдсан удирдамж, шалгуур үзүүлэлтийн дагуу дүүргийн 2014 оны үйл ажиллагаанд шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт өгөх юм.
