“Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн 21
цэцэрлэгт Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат болон Хүчилтөрөгчийн
коктейлийн миксер хүлээлгэж өглөө.
Уг аппарат нь:
• Хүчилтөрөгчийн коктейль гаргах
• Хүчилтөрөгчөөр өрөө тасалгааг баяжуулах
• Хоолойн утлага хийх
• Хүчилтөрөгчөөр амьсгалуулах үйлчилгээг үзүүлдэг
Цэцэрлэгүүд уг аппаратаар хангагдсанаар хүүхдүүдийн дархлааг дэмжин,
агаарын бохирдол, амьсгалын замын өвчлөл зэргээс урьдчилан сэргийлэх
нөхцөл бүрдэх юм байна.