ХТҮГ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран 2014 онд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөний боловсруулалтад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх зөвлөх багийн ажил үйлчилгээг авч ажилласан юм. Зөвлөх багт ажилласан Японы Хүүхдийг ивээх сангийн төслийн зөвлөх Р.Ганбат, ОБЕГ-ын хэлтсийн дарга Л.Болдбаатар, Нийгмийн хөгжийн төв ТББ-ын Ц.Эрдэнэчимэг нар 1 дүгээр сарын 06-нд гамшиг, онцгой байдлын үед ажиллах хамтарсан багийн хүүхэд хамгааллын дэд бүлгийн төлөвлөгөөний загвар боловсруулах тухай болон 11 аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн гамшиг, онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллын төлөвлөгөөнд хийсэн шинжилгээ, “Онцгой байдлын үеийн гарын авлага”-ын танилцуулгыг хийлээ. Цаашид зөвлөх багийн боловсруулсан гарын авлага, санал болгож буй төлөвлөгөөний загварыг орон нутгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн хүүхэд хамгааллын мэргэжилтнүүдийн гамшиг, онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллын чадавхийг сайжруулах зорилгоор ХТҮГ ашиглах юм.