MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » З.Цэрэнпүрэв: 2014 онд гэмт хэргийн илрүүлэлт 1,7 хувиар өссөн үзүүлэлт гарсан

    З.Цэрэнпүрэв: 2014 онд гэмт хэргийн илрүүлэлт 1,7 хувиар өссөн үзүүлэлт гарсан

    2015-01-10
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Дэмжлэг үзүүлэх тасгийн дарга Цагдаагийн хошууч З.Цэрэнпүрэвтэй 2014 онд хийсэн ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч ярилцлаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе.

    -Танд болон уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Юуны  өмнө байгууллагынхаа үйл ажиллагааны талаар  иргэд олон нийтэд  мэдээллэх, сурталчилан таниулах боломж олгож буй танай хамт олонд  баярлаж буйгаа илэрхийлж, шинэ онд амжилт бүтээлээр  дүүрэн байхыг хэлтсийнхээ хамт олны өмнөөс  хүсэн ерөөе. Мөн танай сайтаар дамжуулан ард иргэдийнхээ амар амгалан амьдралын төлөө гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэн мөр зэрэгцэн ажиллаж буй нийт  цагдаагийн байгууллагын  алба хаагч нарт болон тэдний гэр бүлд шинэ  оны  мэнд хүргэж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн  ерөөе.

    -Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хувьд өнгөрсөн онд шинэ байранд орсон, тохижилтын ямар ажил хийж хэрэгжүүлсэн бэ?

     -Өнгөрөгч 2014 онд манай Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хамт олон ажлын амжилт бүтээлээр дүүрэн байсныг дурдахад таатай байна. Манай хэлтэс 2014 онд Нийслэлийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдсан байрандаа  үйл ажиллагаагаа  явуулж эхэлсэн. Барилгын зурагт гадна тохижилтын  зураг бүрэн  тусгагдаагүй  байсан тул хэлтсийн даргын  зөвлөлийн хурлаар гадна тохижилтын ажлыг  өөрсдийн  нөөц бололцоо, хүн хүчээр  гүйцэтгэх талаар  хэлэлцэж алба хаагчдаасаа санал авч төлөвлөгөө гарган ажилласан.
    Төлөвлөгөөт  ажлын  хүрээнд  хэлтсийн гадуур 38м3 цементэн суурь  бүхий 164 м урттай  төмөр  хашааг барьж,  215 ширхэг  замын  хашлага  бетон суурилуулж, 1750 м2  газрыг 126 м3 зуурмаг ашиглан  мэргэжлийн  компани чанарын  өндөр  түвшинд  бетондож, хашаан дотор шар хуайс 100, монос 8, хус 3, нарс 11, улиас 26  нийт 148 мод бут тарьж, 250 м2 газрыг зүлэгжүүлсэн. Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагчид өөрсдийн санаачлагаар хэлтсийн үүдэнд хос арслан авч байрлуулсан зэрэг нийт 34,5 сая  төгрөгийн бүтээн байгуулалтын  ажлыг  хийж гүйцэтгэж тус хэлтсийн  бүх алба хаагчдын  сэтгэл зүтгэлээр  шинэ байрны  гадна, доторх тохижилтыг бүрэн хийж дуусган ажиллах нөхцөл бололцоогоо бүрдүүлсэн. Дээрх ажлын үр дүнд 2014 онд Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны байгууллага, аж ахуйн  нэгжүүдээс  тохижилтоороо  тэргүүн байр эзэлсэн. Мөн хэлтсийн эмэгтэй алба хаагчид санаачилга гарган 40 ширхэг ваартай цэцгээр хэлтсийн  өрөө  тасалгаануудыг бүрэн цэцэгжүүлсэн. Алба хаагчдыг чөлөөт цагаа зөв  боловсон  өнгөрүүлэхэд анхаарч хэлтсийн зоорийн давхарт бялдаржуулах танхим байгуулж бэлтгэл сургуулалт хийх  иж бүрэн  тоног төхөөрөмж авч  суурилуулан  бэлтгэлийн татаам авч  тохижуулсан. Мөн Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн хамт олон стандартын  теннисний ширээ авч 1 давхарын танхимд  байрлуулсан.

    -Иргэд ая тухтай үйлчлүүлэх үүднээс ямар тохижилт хийсэн бэ?

    -Иргэдийн ая тухыг  ханган үйлчилгээ үзүүлэх  зорилгоор  иргэдийг хүлээн авах  танхимд 4 хүний суудал бүхий 6 хос сандал, зурагт,  цахим  мэдээллийн самбарыг  байрлуулсан. Шөнө оройн цагаар иргэдэд тод харагдуулах зорилгоор хэлтсийн гадна гэрэлт хаягжуулалт хийсэн, хэлтсийн даргатай уулзахаар  ирсэн иргэдийн хүлээлгэн танхимд усан оргилуур байршуулсан зэрэг  ажлуудыг хийсэн.

    -Иргэдтэй ойр ажиллах үүднээс ямар ажил зохион байгуулж ажиллаж байгаа вэ?
     -Монгол Улсын Мэдээллийн ил тод байдал болон мэдээлэл авах эрхийн тухай хуульд  заасан мэдээллийн ил тод байдлыг хангах нийтлэг журмын дагуу шаардлагатай мэдээллийг цахим хуудсанд байрлуулж иргэн, хуулийн этгээд мэдээллийг саадгүй авах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байгаа юм. Цагдаагийн хэлтсээс нууцын зэрэглэлтэйгээс бусад асуудлаар үйл ажиллагааны тайлан даргын тушаалыг цахим хуудсанд байрлуулах ажлын хүрээнд УБХЦГ-ын ub.police.mn  сайт, дүүргийн khanuul.mn сайт, Ийгл, MN-25, MNB, TV-5, ETV зэрэг телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагуудад үйл ажиллагаагаа сурталчилан таниулах зорилгоор нийт 51 удаа ярилцлага, мэдээлэл өгч ажилласан. Хэлтсийн 1 давхарт байрлах иргэд хүлээн авах танхимд мэдээлийн цахим самбар, зурагт болон мэдээллийн самбар байрлуулж байгууллагын үйл ажиллагаа болон иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн шийдвэрлэлтийг танилцуулж, Цагдаагийн албаны тухай болон бусад хууль тогтоомжийг иргэдэд сурталчилах ажлыг зохион  байгууллан ажиллаж байна.

    -Өнгөрсөн онд танай хэлтэс гэмт  хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхийн тулд ямар ямар арга хэмжээ зохион байгуулсан бэ?
    Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам  хамгаалах,  олон нийтийн  аюулгүй  байдлыг  хангах  үндсэн чиг үүргээ амжилтай хэрэгжүүлж иргэд, байгууллагааас  нийт 9873 гомдол мэдээллийг хүлээн авч зохих хууль журмын  хүрээнд түргэн шуурхай шалгаж  шийдвэрлэсэн. 2014 онд  тус хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт  нийт 653  гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх  оноос 84 хэргээр буюу 14,8 хувиар  өссөн үзүүлэлттэй байгаа.
    -Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх  чиглэлээр “Сэрэмжлүүлэг”, “Архидан согтуурахтай тэмцэе” “Цагийн хуваарь”, “Илрүүлэлт”,  “Айдасгүй хаалга тайлая”, “Хууль хэрэгжүүлье” зэрэг  нийт 43 нэгдсэн 66 хэсэгчилсэн нийт 109 арга хэмжээг  зохион явуулж давхардсан тоогоор 2102 дэлгүүр, ТҮЦ, мухлаг, 151 баар, ресторан, кафе, 151 худалдааны  төв зах, 54 зочид буудлын  үйл ажиллагаанд  хуулийн хэрэгжилтэд  шалгал хийж үр дүнг тооцож ажилласан ба захиргаан зөрчлийг  илрүүлж торгох арга хэмжээ тооцож ажилласан. Ингэснээр гэмт хэргийн илрүүлэлт өмнөх оноос 1,7 хувиар  өссөж 63 хувьтайгаар Нийслэлийн харьяа цагдаагийн 14 хэлтсээс эхний 2 дугаар байранд орсон амжилттайгаас гадна  хүнд гэмт хэргийн илрүүлэлт 100 хувьтай байгаа нь манай хамт олны ажлын  амжилт, үр дүнг харуулж байна.  Мөн гэмт хэргийн улмаас  иргэд  аж ахуйн  нэгж  байгууллагад 1,361,800,000 төгрөгний хохирол  нөхөн  төлүүлж, нөхөн  төлүүлэлт 57,4 хувьтай байсан.

    - Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид урлаг, спортын ямар амжилттайгаар шинэ оныг угтсан бэ?

      -Манай хэлстийн хэв журмын цагдаа, цагдаагийн дэслэгч Т.Энхжаргал нь 2014 онд Монголын дугуйчдын нэрэмжит болон клубуудын тэмцээнүүдээс нийт 18 алт, Казакстан Улсын Карганда хотод зохиогдсон 34 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, Монголын дугуйчдын холбооны нэрэмжит болон клубуудын тэмцээнүүдээс нийт 18 алтан медаль, усан сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 3 алтан медаль авч төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулсан. Түүнчлэн хэв журмын офицер цагдаагийн ахмад А.Цацабшир 2014 оны Сумо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний +100 кг жинд түрүүлэн алтан медаль хүртсэн зэрэг амжилт гаргасан.

    -Өнгөрсөн онд шинээр ямар арга хэмжээ зохион явуулсан бэ?
    -Өнгөрсөн оны хувьд “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор 14 дүгээр хороо /Өлзийт/-ны иргэдийн бод малыг зүсмийн бүртгэлд хамруулж зурагжуулах нэгдсэн арга хэмжээ явуулахаар шийдвэрлэж хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал, ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Алтангадас, ахлах хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Б.Ганболд нар 2014 оны 11 дүгээр сарын 11-нээс 24-ны хооронд тус хороонд ажилласан. Уг арга хэмжээний үеэр тус хороонд оршин суудаг 240 өрхийн, 3,332 бод малыг зурагжуулан бүртгэлжүүлж, бод малын зүс, им тамга, содон шинж тэмдэгийг 8 зургийн аппарат ашиглан 19,171 кадр гэрэл зургаар бэхжүүлж, цахим хэлбэрээр хадгалсан. Зохион байгуулсан арга хэмжээний үр дүнд тус хороонд малын хулгайн гэмт хэрэг үйлдэгдээгүй болно.
    -Хариуцсан нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор  гэмт  хэрэг  ихээр үйлдэгдэг  газруудын судалгааг гарган  гэрэлтүүлэг, камержуулалтыг шийдвэрлүүлэхээр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт  танилцуулсан.

    Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

    Эх сурвалж: Arslan.mn

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!