“Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын материаллаг баазыг нэмэгдүүлэх, сурагчдыг спортоор хичээллэх нөхцөлийг хангах зорилгоор сургууль тус бүрд сагсан бөмбөг 3, гар бөмбөг 2, заалны хөл бөмбөг 2, гадна талбайн хөл бөмбөг 2 ширхэг буюу нэг сургуульд 9 ширхэг нийт төрийн өмчийн 16 сургуульд 144 ширхэг бөмбөгийг сургуулийн биеийн тамирын багш нарт хүлээлгэн өглөө.
Тус арга хэмжээнд Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Биеийн тамир спорт хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ нар оролцлоо.