Нэмэлт тэжээл тавьсан газруудад хөдөлгөөн мэдрэгч автомат камерууд байрлуулж зураг авч байгаа аж. Одоогийн байдлаар Баруун тоорой, Шар хулст, Цагаан тохой, Хөтөл ус, Мазаалайн шандад ичсэн Мазаалайнууд ичээнээс гарчээ. Мазаалай голдуу хорголжин тэжээлийг идэж, нохойн хоол, манжин, лууван, харьцангуй бага идсэн байжээ. Нэмэлт тэжээлийг хандив цуглуулан худалдан авч, Баянтооройд хүргэх ажлыг “Үндэсний бахархал Мазаалай” ТББ гүйцэтгэж Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн захиргаа цааш нь тараан тавих ажлыг зохион байгуулж байна. Мөн хавар, намрын тарчиг, гантай, байгалийн идэш хомс үед Мазаалайд өгөх нэмэлт тусгай тэжээл бэлтгэх судалгааны ажил хийгдэж эхэлжээ.
НЭМЭЛТ ТЭЖЭЭЛЭЭР ХООЛЛОЖ БУЙ МАЗААЛАЙ