Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, тэднийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгууллагддаг "Ногоон гэрэл-Цагаан шугам 2014" тэмцээн 33 дахь жилдээ Нийслэлийн хэмжээнд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тэмцээнд 8 дүүргээс шалгарсан шилдэг багууд өрсөлдөж, 1-р байранд Хан-Уул дүүргийн “Орчлон” Олон Улсын дунд сургуулийн “Хэрэгжүүлэгч” баг шалгарч Өргөмжлөл, Цом , алтан медалийн эзэд боллоо.