Хан-Уул дүүрэг 2014.07.21
Д/Д | Үүрэг, даалгаврын дагуу хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа | Хүрсэн бодит үр дүн /түүнийг нотлох нотолгоо/ | Үүрэг, даалгавар биелээгүй бол хэрэгжээгүй шалтгаан | Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ |
1 | 2 | 3 | 4 | |
Үүрэг даалгавар-1: Төсвийн хүрээний мэдэгдэлээ 7-р сарын 24-ны дотор явуулах. 2015 оны хөрөнгө оруулалтын ажлуудаа оруулна шүү. СТСХ | ||||
2015-2017 оны төсвийн хүрээний мэдэгдлийг байгууллагуудаас авч нэгтгэн 7 дугаар сарын 31-ны 02/330 тоот албан бичгээр Нийслэлийн Санхүү төрийн сангийн хэлтэст хүргүүллээ. | Байгууллагуудаас хугацаанд мэдэгдлийг авч байх. | |||
Үүрэг даалгавар-2: Төсвийн тодотгол хийнэ. Өвөлжилтийн бэлтгэл ажлын төсөв, хөрөнгө оруулалтын ажлуудын зургийн төсвийг оруулах. | ||||
Төсвийн тодотголд оруулах саналаа хэлтсүүд өгч дууссан бөгөөд тодотголоор хийгдэх ажлын төсвийг ИТХ-д өргөн барихад бэлэн болоод байна. | Байгууллагууд төсвийн тодотголд оруулах саналаа хугацаанд нь авч байх. | |||
Үүрэг даалгавар-3: Нийслэлийн Засаг даргын үер устай холбогдуулан ажиллах журам батлагдана. Саналаа явуулах ӨГХА, ОБХ | ||||
Шинэ суурьшлын бүс шинээр үүсгэж үерийн аюултай бүсэд буусан айлуудыг нүүлгэн шиүлжүүлэх саналыг холбогдох газарт хүргүүлсэн. Дүүргийн 10, 12-р хорооны үерийн аюултай бүсд суурьшиж байгаа айл өрхүүдэд нүүлгэх талаар анхааруулга санамж сэрэмжлүүлэг хүргүүлэн 12-р хороонд 2 айлыг аюултай бүсээс нүүлгэсэн байна. Иргэд үерийн аюултай бүсэд суурьшиж байгаа мөртлөө нүүх шаардлагыг хүлээж авахгүй аюул гарсан бол өөрсдөө хариуцна гэж мэдэгдэж байна. | Үер усны аюулд өртөхгүй байх. | Батлагдсан журмыг мөрдөж ажиллах Дүүргийн нутаг дэвсгэрт шинээр газар иргэдэд олгохдоо Онцгой байдлын албатай хамтран зөвшилцөж газар олгох асуудлыг шийдвэрлэх шаардлагтай байна. | ||
Үүрэг даалгавар-4: Цагдаагийн 2-р хэлтсүүд болон Замын Цагдаагийн хэлтсүүд төв замаар Тотал Инж ХХК-ний машиныг зорчуулахгүй байх талын арга хэмжээ авах | ||||
2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2014 оны 12 дугаар сарын 01-ны өдөр хүртэл дүүргийн 12,13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 22,5 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэж байгаа “ТОТАЛ-ИНЖ” ХХК-ийн хайрга, дайрганы тээвэрлэлт хийх тээврийн хэрэгслүүдийг Биокомбинат-Шувуун фабрикийн чиглэлээс Нисэхийн хуучин шалган бүртгэх товчоо буюу нисэх зурвасын баруун тал хүртэл тээвэрлэлт хийлгэж, хяналт тавьж ажиллаж байна. | ||||
Үүрэг даалгавар-5: 10-р хорооны 34,35 дугаар байрны дээврийн асуудлыг хотын даргад уламжлах. | ||||
Дүүргийн 10-р хороо 34,35-р байр нь насжилт өндөртэй нуралт үүсч болзошгүй байсан тул 2014 оны 07-р сарын 23-ний өдөр Онцгой байдлын хэлтсийн 9 алба хаагч 10-р хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч, сууц өмчлөгчдийн холбооны ажилтан нартай хамтран байрнаас яаралтай нүүх, аюулгүй байдлыг хангах талаар нийт 97 айлд шаардах хуудсыг хүргүүлэн ажилласан байна. 2014 оны 7 дугаар сарын 18-ны 176 тоот албан бичгийн дагуу 34,35 дугаар байрууд нь дээвэр, тааз, цахилгаан, сантехник нь бүрэн муудсан тул оршин суугчид амьдрах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Иймд 34,35 дугаар байрыг дахин төлөвлөлтөд оруулах ажлыг яаралтай эхлүүлэх, тодорхой арга хэмжээ авч өгөх тухай албан бичгийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 24-ны 01/317 тоотоор уламжлав. | Иргэд тайван аюулгүй орчинд аж төрөх | Дээд газарт уламжлан хариу хүлээж байна. | Яаралтай дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэх. | |
Үүрэг даалгавар-6: 1 дүгээр хорооны 22,23 дугаар байрны дунд тогтсон усыг соруулах. Улаанбаатар нэгтгэл компанитай уулзаж шийдвэрлэх. | ||||
120 мянгатын 24-р байрны орчмын авто зам дээр тогтсон борооны усыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ” нь 07 дугаар сарын 23-ны өдөр соруулсан байна. | ||||
Үүрэг даалгавар-7: 120 мянгатын автобусны буудлын гүүрэн гарцыг хариуцан цэвэрлүүлэх талаар АТГ-т мэдэгдэх. | ||||
Гүүрэн гарц барьж гүйцэтгэж байгаа компани нь дүүргийн ТҮТ-ОНӨААТҮГ –тай цэвэрлэгээний гэрээг 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хийж, 2014 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн цэвэрлэгээг хийж өдөр тутмын хяналт тавьж ажиллахаар боллоо. | ||||
Үүрэг даалгавар-8: Хороодын Засаг дарга нар хариуцсан нутаг дэвсгэртээ гадны аймаг сумдын малыг нэтрүүлэхгүй байх тал дээр анхаарч ажиллах. | ||||
Монголын Улсын Засгийн газрын 2002 оны 133 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/451 дүгээр захирамж, Дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/218 дугаар Захирамжийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрт гадны аймаг, сумдын мал оруулахыг хориглож, хүн амыг малын гаралтай халдварт өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн Цагдаагийн 1, 2-р хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Худалдаа үйлчилгээний хэлтэс, Ганган буга, Гүнтэрэм, Туда мал эмнэлэгийн нэгжүүд, Хороодтой хамтран зохион байгуулсан. Нисэхийн цагаан хаалганы дэргэд мал худалдалж байсан 2 иргэний 160 толгой хонийг Эмээлтийн чиглэлд, Буянт-Ухаа спорт цогцолборын орчим мал худалдалж байсан 11 иргэний 2000 орчим малыг Яармагийн шалган бүртгэх товчооны цаад талд тус тус шилжүүлэх ажлыг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 2-р хэлтэс, Гүн тэрэм мал эмнэлгийн нэгжтэй хамтран зохион байгуулсан. Захирамжийн хүрээнд хэд хэдэн хороодод Засаг даргаараа ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж малтай айл өрхүүдэд дүүргийн Засаг даргын захирамжийг танилцуулж, хориглосон бүсээс малаа гаргах хугацаатай мэдэгдэл өгсөн байна Энэ зун 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт гадны аймаг сумдын мал орж ирж зусаагүй байна. Харин 13-р хорооны нутагт 6 айл 2000 орчим мал, 14–р хороонд 4 айл 540 тооны мал зөвшөөрөлгүй орж ирж нутагласан байгаа. Өнөөдрийн байдлаар 14-р хорооны 1 айлаас бусад бүх айлуудыг нүүлгэсэн гэж хороод мэдээ ирүүлсэн байна. | Дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/218 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах талаар зохион байгуулсан ажлын илтгэх хуудсыг 7 сарын 25-ны дотор ирүүлэхийг мэдэгдэж Засаг даргын орлогч А.Отгонбаатар даргын гарын үсэг бүхий албан тоотыг 7 сарын 22-нд бүх хороодын Засаг нарт хүргүүлсэн боловч 5,11 дүгээр хороод мэдээгээ хугацаандаа ирүүлээгүй байна. | |||
ТАНИЛЦСАН: ЗАСАГ ДАРГА Ж.ГАНХУЯГ
ХЯНАСАН : ЗХХ-ИЙН ДАРГА М.НЯМГЭРЭЛ
БИЕЛЭЛТИЙГ НЭГТГЭСЭН: ЗХХ-ИЙН МЭРГЭЖИЛТЭН Ц.ГАНЧИМЭГ