Шинэ жилийн баяр амралтын 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс 04-ний өдрүүдэд бүх нийтээр амрахтай холбогдуулан онцгой байдлын хэлтсийн албан хаагчид иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор албаны өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Шинэ оны босгон дээр 2014 оны 12 дугаар сарын 31-нд зүүн зүгийн нутгаар, 12 дугаар сарын 03-нд баруун зүгийн зарим нутгаар цас орно, салхи баруун болон говийн нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул иргэд аян замд гарахдаа автомашин техникийн бүрэн байдлыг хангах, шатахууны нөөцтэй явах, дулаан хувцаслах, замын хальтиргаа гулгаанаас үүсэх эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Хэдий цас орж хүйтний эрч чангарсан ч гол мөрнүүдийн мөсний зузаан харилцан адилгүй , мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байж баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна.
Мөн аж ахуйн нэгж байгууллагын хувьд барилга байгууламжийн дулааны шугам сүлжээний эвдрэл, хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх, өдөр тутмын хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулах байгуулагын хариуцлагатай жижүүрийн хуваарийг дүүргийн онцгой байдлын хэлтсийн 70192483 утсаар болон Obh.hanuul@yahoo.com хаягаар илгээж аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахыг Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.