Дүүргийн “Шилдэг аж ахуйн нэгж”, “Хөдөлмөрийн аварга”, “Шилдэг чимэглэлтэй аж ахуйн нэгж байгууллага” –ыг жил бүр дүүргийн Засаг даргын Тамгын газар, Худалдаа үйлчилгээний хэлтсээс тодруулдаг билээ. 2014 онд худалдааны салбараас “Баян солонго” ХХК-ний захирал Д.Октябрь, Хөдөө аж ахуйн салбараас “Ногоон говь тал” нийгэмлэгийн захирал Д.Мөнх-Очир, аялал жуулчлалын салбараас “ЭСДЛ” ХХК-ний захирал Д.Эрдэнэсайхан нарыг хөдөлмөрийн аваргаар тодрууллаа. Харин үйлдвэрлэлийн салбараас “шилдэг аж ахуйн нэгж”-ээр Хилийн цэргийн 0288-р анги шалгарч өргөмжлөл хадгалуулсаныг Засаг даргын орлогч Т.Батцогт гардууллаа. Түүнчлэн шинэ жилийн баярыг тохиолдуулан “Шилдэг чимэглэлтэй аж ахуйн нэгж байгууллага” шалгаруулсан бөгөөд тэргүүн байр “Сийгми” ХХК, дэд байр “Серж интернэшнл” ХХК, гутгаар байр “Скай трейдинг” ХХК тус тус шалгарлаа.
