Иргэдийн эрүүл аюулгүй байдлыг бүрэн хангасан, тав тухтай орчинг бүрдүүлсэн, төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэж ажилласан хороодоо дүүргийн Засаг даргын Тамгын газраас тодруулж, шилдгүүдийг тодрууллаа. 2014 оны шилдэг хороогоор А.Бямбадолгор даргатай 8 дугаар хорооны хамт олон шалгарсан юм.
Харин Ддд байрын шагналыг Н.Мөнхтуяа даргатай 12 дугаар хорооны хамт олон хүртсэн бол гутгаар байрт Д.Оюунтуяа даргатай 4 дүгээр хорооны хамт олон шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасныг ИТХ-ын дарга Ц.Батхүү гардуулан өглөө.
