Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2014 оны шилдэг төр захиргааны байгууллагуудаа тодрууллаа. Оны шилдэг төр захиргааны байгууллагаар Хөдөлмөрийн хэлтэсийн хамт олон шалгарсан бөгөөд шагналыг Засаг дарга Д.Пүрэвдаваа гардуулан өглөө. Оны шилдэг хууль хяналт, хүчний байгууллагаар Цагдаагийн II хэлтэс шалгарсан юм.
Харин оны шилдэг боловсролын байгууллагаар Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургууль шалгарсан. Оны шилдэг биеийн тамир, спортын байгууллагаар 100 буудалт даамны “Шавь клуб”-ын хамт олон шалгарсан бол шилдэг татвар бүрдүүлэгч хамт олноор “Энержи интернэшнл” ХХК, “Орифлейм монгол” ХХК, “Хаан банк” тодорлоо. Соёл урлагын байгууллагаас оны шилдгээр Монгол цэргийн музейн хамт олон шалгарав.
