Ирж буй шинэ жилийг тохиолдуулан ХТҮГ-ын дэд дарга Т.Энхтайван, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ж.Долгормаа нар ШШГЕГ-ын харьяа Хорих 411-р ангид ял эдэлж, эрх нь хязгаарлагдсан хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж, мэдээллийн зүйн кабинетэд 2 ширхэг суурин компютер бэлгэллээ. Энэ үеэр ангийн дарга, хошууч З.Мөнх-Эрдэнэ Хорих ангийн удирдлага, ажилтнууд хүүхдүүдтэй харилцах харилцаагаа өөрчлөх, дотоод журмандаа өөрчлөлт оруулж, амьдрах ухааны сургалт зохион байгуулж, орчин нөхцлийг хүүхдэд ээлтэй болгон сайжруулах олон ажил хийсний үр дүнд хүүхдүүд хэрхэн засарч байгаа талаар танилцууллаа. Мөн ХТҮГ-ын дэд дарга Т.Энхтайван хүүхдүүдийн хийж бүтээсэн зүйлтэй танилцаж хүн болгонд авьяас байдаг түүнийгээ хөгжүүлэх нь чухал гэдгийг онцлоод нийт хүмүүжигч хүүхдүүдэд шинэ жилийн баярын мэнд хүргэлээ.