MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » 2014 ОНЫ “ОНЦЛОХ МОНГОЛ ХҮҮХЭД”

    2014 ОНЫ “ОНЦЛОХ МОНГОЛ ХҮҮХЭД”

    2014-12-29
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Өнөөдөр 2014 оны “Онцлох Монгол хүүхэд”-үүд Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Ч. Сайханбилэгээс батламжаа гардаж авлаа. Ерөнхий сайд “Онцлох Монгол хүүхэд”хүндэтгэлийн үйл ажиллагааг нээжхэлсэн үгэндээ ... Бидний өвөг дээдэс өсвөр насныхны хөгжил, төлөвшилд “Харц мэт дагуул, Хань мэт зөвлө” гэсэн үзэл баримтлалаар ханддаг байсан уламжлал өнөө үед ч ач холбогдлоо алдаагүй. Ийм ч хандлагаар Та бүгдийн аав, ээж, гэр бүлийнхэн тань чамд зөвлөж, чамайг дэмжиж, чиний хүсэл, зориг, авьяас, оюун билгийг хөгжүүлэх үүргээ хариуцлагатай биелүүлэн чамаар бахархаж байгаа.

    Өсвөр насныхны гол онцлог бол байгаль, дэлхий, хүн төрөлхтний үл тайлагдах гайхамшиг, нээлттэй ертөнцийг таньж мэдэхийн төлөө эрсдэлийг даван туулж, зогсолтгүй эрэл хайгуулд өсч хөгждөг, төлөвшдөг  хүүхэд насныхны нэгээхэн хэсгийн төлөөлөгчид гэдгийг онцлон үе тэнгийнхнийгээ уран нүүдэл, шинэ бүтээл, экологийн болон хүмүүнлэг үйлс, эрэмгий, мэргэн, оюунлаг, амьдрах ухааны санаачилга, эрэл хайгуулд дуудаж манлайлан 2014 оны онцлох Монгол хүүхдээр тодорч байгаад хүүхдүүддээ Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс баяр хүргэлээ...

    2014 оны “Онцлох Монгол хүүхэд”-үүд:

    1.  Уран нүүдэлч хүүхэд

    Даваахүүгийн Мөнхзул, Нийслэлийн БЗД-ийн 33 дугаар сургуулийн 3д ангийн сурагч, 8 настай эмэгтэй, Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга, өсвөрийн шатарчдын рапид төрлийн Ази тивийн аварга, 3 жил шатрын спортоор хичээллэж байна.

    2.  Хүмүүнлэг хүүхэд

    Цэрэндондовын Ухаанзаяа, Хэнтий аймгийн 1 дүгээр сургуулийн 8а ангийн сурагч, 12 настай эмэгтэй, Эх хүүхдийн эрүүл мэнд,  Монгол улсын 3 сая дахь иргэн эсэн мэнд төрөхийг дэмжиж “Ачийг тань хариулъя”, “Ирээдүйн оюунлаг эзэд”, “Хүүхдийн төлөө гараа сунгая” нэртэй өөрийн уран бүтээлийн бие даасан тоглолтыг Хэнтий аймаг, Нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулж, түүний орлого 8 сая төгрөгийн эд зүйл болох 16 шинэ орыг төрөх тасагт, 7 төрлийн 22 шинэ тоглоомыг сэргээн засах сувилалд, хөгжлийн бэрхшээлтэй 20 хүүхдэд шинэ тэргэнцэр хандивласан. Бүжиг, уран нугаралт, хулсан хуурын төрлөөр хичээллэдэг.

    3.  Эко хүүхэд

    Зоригтбаатарын Буянхишиг, Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн 7б ангийн сурагч, 12 настай эрэгтэй, Хичээлийн бус цагаар өдөр бүр Сэлбэ голын бохирдлыг  “Ар согоот”-оос уруудан “Ногоон гүүр” хүртэл зайд 10-15 килограмм хог, хаягдлыг түүж, 3 жил цэвэрлэсэн. Түүсэн хогоо үүрээд гэртээ бөөгнүүлэн хогийн машинд ачуулж хэвшсэн. Хэрвээ өвөө эмээ, аав ээж нар маань надад байгаль орчноо хамгаал, гол усаа цэвэрхэн байлгаж хогийг нь цэвэрлэ гэж зөвлөж, сургаагүй бол бусад хүүхдүүдийн адил гадаа тоглоод л гүйх байсан. Эцэг эхчүүд хүүхдээ багаас нь байгалиа хайрлаж хамгаалахад сургавал сайн.

    4.  Оюунлаг-талст хүүхэд 

    Адъяасүрэнгийн Анударь, Гетё сургуулийн  11а ангийн сурагч, 16 настай эмэгтэй, Монголын оюун ухааны академи ТББ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын удаа дараагийн тэмцээнд амжилт гарган ой тогтоолтын Олон улсын мастер зэрэг хүртсэн. 30 минутад олон багц хөзөр цээжлэх төрөлд 8 багц, 444 ширхэг хөзөр цээжлэн санаснаар “Дэлхийн рекорд” тогтоосон. Түүхэн үйл явдал төрөлд 2 дугаар байр, мөнгөн медаль хүртсэн.

    5.  Эрэмгий хүүхэд

    Чогдонгийн Бямбажав, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын сургуулийн 6 дугаар ангийн сурагч, 14 настай эрэгтэй, 2014 оны Үндэсний их баяр наадмын соёолон насны аман хүзүү, хязаалан насны айргийн 3, шүдлэн насны аман хүзүү, даага насны айргийн 3-д уралдсан амжилттай. Улс, бүсийн уралдаанд 1 түрүү, 7 айраг авсан “Түмний эх” галын гишүүн.

    6.  Үндэсний мэргэн хүүхэд

    Нармандахын Алтантулга, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2-р бүрэн дунд сургуулийн 10г ангийн сурагч, 14 настай эрэгтэй, 2014 оны Үндэсний баяр наадамд 32 сумнаас 31 онож, тэргүүлэн өсөх идэр мэргэн цол хүртсэн Баян-Өлгий аймгийн "Мөнгөн сум" компанийн харваач

    7.  Үндэсний мэргэн хүүхэд

    Батчулууны Санчирнаран, Төв аймгийн "Зуун мэргэн" холбооны харваач, Дархан-Уул аймгийн “Наран” сургуулийн 10 дугаар  ангийн сурагч, 14 настай эмэгтэй, 2014 оны Үндэсний баяр наадамд 32 сумнаас 29 онож тэргүүлэн өсөх идэр мэргэн цол хүртсэн, 2010 оноос Төв аймгийн "Зуун мэргэн" холбооны харваачаар хичээллэж байгаа дасгалжуулагч багш нь улсын гарамгай мэргэн Х.Оюунчимэг.

    8.  Зөв монгол хүүхэд

    Дуламсүрэнгийн Мягмарсүрэн, Биеийн тамирын дээд сургуулийн 1-р курсийн оюутан, 17 настай эрэгтэй, Өөрөөс үл хамаарах амьдралын нөхцөлд хариуцлагатай, өөртөө итгэлтэй, аж төрөх ухаан, хат сууж, бие даан амьдрах чадвар эзэмшсэн. “Вербист” хүүхдийн асрамжийн төвд 15 жил өсч хүмүүжсэн, ширээний теннисний спортоор хичээллэдэг.

    9.  Хүүхдийн шилдэг бүтээл

    Баян-Очирын Ёндонжамц, TV9 телевизийн дэргэдэх Лоолойгийн найзууд” хүүхдийн клубын гишүүн, 16 настай эрэгтэй, “Адтай жаалууд”, “Ханхүү нь аль нь вэ?”, “Алсын удирдлага” хүүхдийн кино найруулж, өөрсдөө дүрээ бүтээж гаргасан. БНСУ-ын Пусан хотноо болсон олон улсын кино наадамд “Алсын удирдлага”,  Япон улсад болсон олон улсын кино наадамд  өөрсдийн бүтээсэн кино бүтээлээрээ оролцож Гран при шагнал хүртэн амжилт гаргасан.

    ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗАР

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ОЛОН УЛСЫН ОХИДЫН ӨДРӨӨР 600 ОХИД ЧУУЛЛАА

    2018-10-11 01:10:46

    “Бэлгийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд нийгмийн хамгааллын салбарын оролцоо” чуулган боллоо

    2018-10-08 16:36:39

    О.Алтансүх: 192.5 сая төгрөгөөр хэрэгцээт газруудад нөхөн сэргээх тоног төхөөрөмж,хүүхдийн ор дэвсгэр зэргийг авсан

    2018-10-07 19:50:54

    БАРУУН БОЛОН ГОВИЙН БҮСИЙН СУРГУУЛЬ, БАГИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    2018-09-25 17:10:49

    "Нээлттэй хаалганы өдөрлөг"-т ГБХЗХГ оролцлоо

    2018-09-23 17:02:52

    Дархан-Уул аймагт залуучуудын хөгжлийн сарын аяны хаалтын үйл ажиллагаа болов

    2018-09-23 17:01:01

    Хүүхдийг цахим орчинд зүй зохисгүй мэдээллээс хамгаалахад бүх нийтийн оролцоо чухал

    2018-09-19 18:44:30

    “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

    2018-09-17 16:35:26

    Шинэ мэдээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!