Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас хогны битүү шахагч бүхий хоёр ширхэг автомашиныг өнөөдөр Нийтлэг үйлчилгээний газар хоёрт хүлээлгэн өглөө. Тус машинуудыг Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хүлээн авсан юм.
Хог тээврийн зориулалттай битүү шахагч “Хюундай Эйч Ди-72” загварын тус машин нь 3,5 тонны даац, 6 метр кубын багтаамжтай аж. Бүгд найрамдах Солонгос улсад үйлдвэрлэгдсэн тус машинууд нь хогоо өөрөө асгаж, буулгах систем, шахагч төхөөрөмжтэй аж.
Дашрамд дурдахад, Монгол Улсын Хог хаягдлын тухай, Захиргааны хариуцлагын тухай, Ариун цэврийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон холбогдох дүрэм, журм, стандартын хэрэгжилтийг хангуулах, иргэдийн ая тухтай, цэвэр цэмцгэр орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч дүүргийн хэмжээнд дөрвөн бүсд Орон нутгийн өмчит Нийтлэг үйлчилгээний дөрвөн газар ажиллаж байна.
