Ховд аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба нь албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ая тухтай амьдрах орчин бүрдүүлэх зорилгоор 24 айлын орон сууцыг барьж, ашиглалтад оруулжээ. Орон сууцны түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа 12 дугаар сарын 22-ны өдөр болж, албан хаагчид шинэ орон сууцны түлхүүрээ гардан авлаа.Тус орон сууцны 1мкв-ын үнэ 750,000 төгрөг бөгөөд энэ үнэ нь орон нутагт худалдаалагдаж байгаа шинэ орон сууцны 1мкв-ын үнэнээс 350,000-550,000 төгрөгөөр хямд байгаа юм. Мөн орон сууцанд орсон албан хаагчид урьдчилгаа 30 хувийг бэлнээр төлж, үлдсэн мөнгийг 8 хувийн зээлд хамргадан төлөх боломжтой юм байна.