MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » О.Гантуяа:Сошиал нетворкыг ашиглан иргэддээ хорооныхоо мэдээллийг цаг алдалгүй хүргэж байна

    О.Гантуяа:Сошиал нетворкыг ашиглан иргэддээ хорооныхоо мэдээллийг цаг алдалгүй хүргэж байна

    2014-12-23
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Хан-Уул дүүргийн 15-р хорооны Засаг дарга О.Гантуяатай энэ онд тус хорооны хийж хэрэгжүүлсэн ажлын талаар  ярилцсанаа уншигч танд хүргэе.

    Танай хороо хэдэн онд байгуулагдсан талаар яриа эхлэе.

    Манай Хан-Уул дүүргийн 15-р хороо нь 2010 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6/48 дугаар тогтоолоор нэгдүгээр хорооноос тасран шинээр байгуулагдсан хороо юм.  Манай хороо нь нийгмийн ажилтан, хөдөлмөрийн мэргэжилтэн, иргэний бүртгэлийн ажилтан, хоёр цагдаа нийт 19 хүний бүрэлдэхүүнтэйгээр төрийн үйлчилгээг хорооны иргэддээ хүргэж байна.

    Энэ онд танай хороонд ямар бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн бэ? 

    2014 онд Орон нутгийн хөгжлийн сангаас 126 сая төгрөг батлагдсан. Уг санхүүжилтээр  туулын гудамж, Нархан хотхоны гурван хэсэг газарт 2 тоглоомын талбай болон ахмадын хөгжлийн байшин барихаар ажиллаж байна. Энэ бүх ажлууд иргэдийн санал асуулгаар дэмжигдсэн. Ялангуяа ахмадын хөгжлийн байр нь иргэдийн санал асуулгаар нилээн өндөр дэмжигдсэн. Мөн манай хороонд  3000 өрхийн  9000 иргэнтэй Арбит хороолол байдаг. Уг хороололын  6600 иргэн нь манай хороонд бүртгэлтэй. УИХ-ын гишүүн Л.Болд нь Батлан хамгаалахын сайд байхдаа ахмад дайчдад дэмжлэг үзүүлж Арбит хороололд байр өгч байсан.  Энэ хороололд одоогоор 90-с дээш насны 20 гаруй ахмад байдаг.

    Түүнчлэн манай хорооны ахмадууд чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцөл байхгүйн улмаас зундаа гадаа даалуу тоглож, өвөлдөө орц хэсэн цагийг өнгөрүүлж байна.  Тиймээс ахмадынхаа чөлөөт цагийг өнгөрүүлэх, эмнэлгийн хорооны үйлчилгээг ойртуулах зорилгоор 60 сая төгрөг төсөвлөсөн. Гэвч зураг төсөлтэй холбоотой нилээн асуудал үүсч,  улмаар төсөвт нь өөрчлөлт орж өрхийн эмнэлэг, цагдаа гээд бүх л үйлчилгээ нь дороо байх зорилгоор 2 давхар байшин баригдахаар төсөвт суугдсан. Энэ ажлын зураг төсөл нь 2 жил дамнаж байж одоо л бэлэн болж байна. Үүнээс гадна хороог бүрэн камержуулахаар төлөвлөж байсан  42 сая төгрөг төсвөөс танагдсан байгаа.

    Танай хорооны хувьд хүн амын нягтаршил хэр их байдаг вэ?

    Манай хороо нь 17000 гаруй хүн амтай. Дүүргийн хэмжээнд хамгийн их шилжилт хөдөлгөөн ихтэй хороонд ордог. Учир нь жилд хоёроос гурван мянган хүн нэмэгдэж байна. Амжиргааны түвшин тогтоох судалгаагаар манай хорооны иргэд дундаас дээгүүр гэсэн судалгаа гарсан. Үндсэндээ бол манай хороонд гэр хороолол байхгүй. Энэ оны эхнээс бид  хороогоо хоёр хуваах санал хүргүүлээд байгаа. Сүүлийн саналаа бид өнгөрсөн 9 дүгээр сард Нийслэлд хүргүүлсэн боловч төсөв мөнгө байхгүй гэсэн шалтгаанаар буцаагдсан. Харин 12 сарын байдлаар хороо хуваах асуудал маань нааштайгаар шийдэгдэж төсөв нь батлагдах хэмжээнд хүрсэн байгаа.

    Хорооноос зохион байгуулж буй ажилд иргэд идэвхтэй оролцож чаддаг уу?

    Манай хорооны иргэдийн оролцоо  харьцангүй муу талдаа байдаг. Тухайлбал жил бүрийн нэгдүгээр сард хорооны Засаг даргын үр дүнгийн тайлан танилцуулахад 135-аас дээш хүн ирснээр ирц  бүрддэг. Гэтэл энэ оны нэгдүгээр сард хуулийн хугацаанд буюу 14 хоногт багтаж тайлангаа тавихад маш хүндрэлтэй байсан. Эхний хуралд 40 хүн ирж ирц хүрэхгүй хурал тарж байсан бол хоёр дахь хурал дээр 20 хүн,  гурав дахь хурлаа ирсэн ирцээр нь буюу 70 хүнтэйгээр тайлангийн хурлаа хийж баталгаажсан. Иймэрхүү байдлаар орон нутгийн сан, нийслэл дүүргээс зохион байгуулсан иргэдийн санал асуулгад идэвхи оролцоо муу байдаг. Хуралд оролцогчдын дийлэнх нь ахмадууд байдаг. Залуучуудын оролцоо сул байгаа нь бидний ажилд сөргөөр нөлөөлдөг.  

    Танай хорооны нэн тэргүүний тулгамдаж буй ямар  асуудал байна бэ?

    Сүүлийн үед  орон сууц маш ихээр баригдаж байгаатай холбоотойгоор  дулаан, халуун усны шугамын хоолой ачааллаа дийлэхээ больсон. 2013 оны  аравдугаар сард Нийслэлийн төсвийг батлахын тулд иргэдээс санал асуулга авсан. Таван чиглэлээр томоохон санал асуулга явуулсан. Манай туулын гудамжны хажууд нь бохир халиад урсаж хүүхэд, хөгшидгүй амьсгалаад явж байхад автомашины зогсоол нэгээр гарч ирсэн.  Сая хурлаар иргэд бохирдолтой орчинд амьдарч байгаа талаараа санал гомдол хүргүүлсэнээр санал асуулгын нэгээр гарч, яаралтай шийдвэрлэхээр болсон.

    Танай хорооноос иргэдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр ямар ажлууд хийгдэж байна вэ?

    Иргэдийг хорооны ажилд идэвхтэй оролцуулах зорилгоор сошиал медиаг ашиглан асуудлыг шийдэхийг зорьсон. Энэ нь иргэд фэйсбүүкээ шалгах үед хорооны үйл ажиллагааны талаар болон амьдарч байгаа газар, явж байгаа зам, тогны хязгаарлалтын талаар гардаг байх. Энэ санаагаа дүүрэгтээ дэвшүүлэхэд 11,15-р хорооны иргэдийн оролцоо идэвхи сул байгааг ойлгож дэмжсэн. Бид  чөлөөт цагаараа фэйсбүүкээ явуулах биш харин  албан ёсны хөтлөх ажилтны орон тоог гаргасан. Одоогоор манай хорооны фэйсбүүк хуудсанд хорооны 900 өрх нэгдсэн байна. Тэр болгон хороо, дүүргийн мэдээллийг авч чаддаггүй  иргэд энэ ажлыг талархан хүлээж авч байгаа. Зөвхөн нэг л хүн санал гомдолд хариулдаг байхаар зохицуулагдсан нь  хариуцлага  нэг хүн дээр л ирдэг давуу талтай. Одоогийн байдлаар газар ухагдсан, энийг засч өгөөч гэсэн гомдол ирэхэд таны гомдолыг ийм байгууллагад өгсөн одоо ийм шатанд явж байна гэх мэтчилэн хариу өгч ажиллаж байна. Дүүргээс энэ ажлыг  нэгээс  хоёр сар туршилтаар явуулж байгаад ажил болгосон. Энэ  цахим зохион байгуулагч  нь манай дүүргийн бүх хороодод хэрэгжиж  байгаа.

    Үүнээс гадна хорооноос иргэдтэйгээ хэрхэн хамтарч ажиллаж байгаа вэ?

    Энэ онд бичил бизнесийг дэмжих чиглэлээр хороо болгон хадгаламж зээлийн хоршоо байгуулахаар болсон.  Манай хороо нь “Буянт” ХЗХ байгуулан санхүүгийн зохицуулах хорооноос эрхээ авахаар хүлээж байна. Мөн хорооны зүгээс хүүхэд залуучууд, ахмадуудад зориулан тодорхой хэмжээний ажил хийгддэг. Тухайлбал оны эхнээс ахмадуудаа хүлээн авна,  хүүхдийн баяраар хүүхдүүдээ баярлуулна, ахмадын баяраар хүндэтгэл үзүүлэх гэх мэт ажлууд тогтмол хийгддэг.

    Эдгээр ажлыг зохион байгуулахад төсөв хөрөнгийг нь хаанаас гаргадаг вэ?

    Хороо бол иймэрхүү арга хэмжээнд төсөв байдаггүй. Тухайн үедээ гарах зардлыг төлөөлөгчдөөсөө дэмжлэг авдаг. Ашиг сонирхлын тухай хууль гарснаар бичгээр болон амаар аж ахуй нэгжээс  албан ёсоор  дээрх зардлыг гаргаад өгөөч гэх боломжгүй болсон. Харин аж ахуй нэгж, байгууллагууд  өөрсдөө хороогоор дамжуулан бэлэг гардуулах нь хуулиар зөвшөөрөгдсөн.

    Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Танай хорооны цаашдын ажилд амжилт хүсье.

    Эх сурвалж. ARSLAN.MN
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!