MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Т.Пүрэвчулуун:Бид эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилт тавин ажиллаж байна

    Т.Пүрэвчулуун:Бид эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилт тавин ажиллаж байна

    2014-12-16
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Т.Пүрэвчулуунтай энэ жилийн хүрээнд хийгдэж буй ажлын талаар ярицсанаа хүргэж байна.
    Сайн байна уу.
    Танай эмнэлэг улсын төсвөөр урсгал засвар, үйлчилгээ хийхээс гадна бусад байгууллагуудаас хэр туслалцаа, дэмжлэг авч байна?

    Энэ жил бид дээрээс төсөв мөнгө хараад суулгүй өөрсдийнхөө хүч бололцоог ашиглан нилээд ажлуудыг хийсэн. Энэ барилга маань 90 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай байхад өнөөдөр бид 140 мянган хүнд үйлчилж байна. Тиймээс өрөө тасалгааны болон эмч мэргэжилтний тоог нэмэх шаардлага гардаг. Тэр шаардлагын үүднээс бид дотоод нөөц бололцоогоо дайчлаад 22 сая төгрөгийн дотоод засварыг хийсэн. Засварын ихэнх хэсэг нь подвальд хийгдсэн. Үүнээс гадна ажилчдын хувцас солих өрөө, угаалгын өрөө, цителог эмчилгээний будгийн өрөөний засвар хийгдээд ирэх жилээс өргөжүүлэх зураг төсөл нь гараад явж байна. Эдгээр хийгдсэн ажлын явцаас дүгнэхэд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг өөрсдөөсөө гарган нийгмийн хариуцлагаа ухамсарлаж буй аж ахуй нэгж, байгууллагуудтай хамтран ажиллаж болдогийг харлаа.

    Тухайлбал Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг АПУ ХХК болон Витафит Групп нар манай эмнэлэгт хөрөнгө оруулалт хийж, хэвтэн эмчлүүлэгчийн хоёр өрөө, эмч нарын өрөө, сувилагч нарын пост, чийрэгжүүлэлтийн өрөө болон зарим нэг өрөөг тохижуулж өгсөн. Үүнд Витафит групп 10,3 сая, АПУ ХХК 24,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус тус хийсэн байна.

    Танай эмнэлэг 140 мянган хүнд хүрч ажиллаж байна гэлээ. Өнөөдрийн байдлаар тулгамдаж буй асуудал хэр их байна?

    Манай эмнэлэгийн хувьд 2009 оноос хойш 209 хүний бүрэлдэхүүнтэй байсан эмнэлэг хуучны орон тоогоороо л иргэдэд үйлчилж байна. Гэтэл ард иргэдийн төрөлт, оршин суугчдын тоо ихэсч байгаа энэ үед эмч мэргэжилтний орон тоог нэмэгдүүлэх зайлшгүй хэрэгтэй байна. Манай дүүрэгт том том хорооллууд болох Буянт-Ухаа 1,2, Зайсан, 15-р хорооны хорооллууд бий болж байгаа нь шилжин ирж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэхэд их нөлөөлдөг.  Эдгээр иргэдэд хүрч ажиллахын тулд зайлшгүй байшин барилга, бүтэц, зохион байгуулалтаа сайжруулах хэрэгтэй байна. Гэвч энэ тал дээр дээрээс бүтэц, орон тоог баталдаггүй хүндрэл байна.  

    Дүүргийн хүн амд хүрч үйлчилэх гол үйлчилгээ бол түргэн тусламж байдаг. Энэ тал дээр иргэддээ хүрч чадаж байна уу?

    Хан-Уул дүүргийн хувьд 2015 оны нэг сарын нэгнээс эхлэн Түргэн тусламжийн салбар функтийг байгуулан ажиллах гэж байна. Барилгын ажил нь энэ оны 12 сарын 5-нд дуусаад улсын комисс хүлээж авна. Ингэснээр 24 цагийн Хүүхдийн болон насанд хүрэгчдийн тусламж үйлчилгээг зөвхөн Хан-Уул дүүргээсээ явуулна гэсэн үг юм. Дүүргийн иргэд түргэн тусламжийн үйлчилгээг стандарт хугацаанд буюу 20 минутын дотор авах бололцоог нэмэгдүүлэх юм. Түргэн тусламжийн үйлчилгээ нь манай дүүрэгт ирснээр маш их эерэг дүн, үзүүлэлт гарна.

    Тухайлбал гэртээ төрөх явдал багасна. Учир нь 103 болон гуравдугаар эмнэлгээс алслагдсан хороод болох Био, Шувуун фабрик руу хугацаа их зарцуулдаг учраас яаралтай түргэн тусламж авч чадахгүй гэртээ төрөх, нас барах үзэгдэл гардаг.  Өнгөрсөн жилд л гэхэд 14 удаагийн гэртээ төрсөн тохиолдол гарсан. Харин энэ жилийн хувьд найман эх гэртээ төрсөн байсан. Энэ түргэн тусламжийн салбар функт байгуулагдсанаар гэртээ төрөх явдал багасах, тулгамдаад байгаа хүүхдийн түргэн тусламжийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэх, гэртээ нас барах зэрэг үзэгдэл багасах давуу талтай.

    Дүүргийн иргэдийн дунд ямар төрлийн өвчлөл их байна вэ?

    2014 оны эхний 10 сарын байдлаар нийт өвчлөлийн эхний таван байрны нэгдүгээрт зүрх судас, хоёрдугаарт гэмтэл, гуравдугаарт чих хамар хоолой, дотрын чиглэлээр өвчлөл нэмэгдэж байгаа нь статистик үзүүлэлтээс харагдсан.  Дээрх өвчлөлийг бууруулах зорилгоор эмч мэргэжилтнээ мэргэшүүлэх, сургах, урт богино хугацааны сургалтанд байгууллагын зардлаар сургах ажлуудыг зохион байгуулж байна.  Өнгөрсөн жилээс хойш нийт 8 эмч, 4 сувилагчийг дотоод нөөц бололцоогоо ашиглан сургалтанд хамруулсан.

    Цаашид тоног төхөөрөмж, эмч мэргэжилтний мэргэжлийн ур чадвар сайжраад ирвэл хугацаанаасаа өмнөх нас баралт, зүрх судас, чихрийн шижин болон бусад өвчлөлөөс үүссэн нас баралтын тоо багасна гэж үзэж байгаа.

    Энэ онд танай төв дээр гарч буй өвчлөл хэр буурч байна, ямар арга хэмжээ авч байна? 

    Манай төвийн хувьд өнгөрсөн жилийн үзүүлэлтээс энэ жилийн үзүүлэлт их сайн гарсан. Үндсэндээ бид 40 гаруй зүйлээр үзүүлэлтээ гаргадаг. Уг үзүүлэлтэнд эхийн эндэгдэл, хоног болоогүй нас баралт гэх мэт бүх үзүүлэлтийг хамруулдаг. Тухайлбал халдварт өвчин  өнгөрсөн жилийн үзүүлэлтээс  60 хувиар, 0-4 насны хүүхдийн эндэгдэл 5 хувиар тус тус буурсан. Харин 0-5 насны хүүхдийн эндэгдэл энэ жил дөрвөн хүүхдээр нэмэгдэж, үүний  бараг 85 хувь нь гэмтэл осол байсан. Ер нь хүүхэд гэртээ түлэгдэх, авто замын осолд орох гэх мэт биднээс  шалтгаалахгүй эндэгдэл нь үзүүлэлтэнд муугаар нөлөөлж байна. 

    Үүнээс гадна өнгөрсөн жил эхийн эндэгдэл 5 байсан бол энэ жил 3 болж буурсан. Гэхдээ энэ нь биднээс шалтгаалаагүй хүчин зүйл байсан. Учир нь Баянзүрх дүүрэг рүү 6 жилийн өмнө шилжээд явсан хүн маань паспортны хаягаараа манай дүүргийнх байсан. Энэ нь үзүүлэлт гарахад танай дүүргийн эх байна гэж гарч ирсэн. Энэ мэт бид нараас шалтгаалахгүй зүйлээс болоод эндэгдэл гарч байна.

    Мөн  нэг, хоёрдугаар шатны эмнэлгийн уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй байна. 2015 онд эхийн эндэгдлийг гаргахгүй, золгүй тохиолдлоор хүүхэд, эх  эндэхгүй байх асуудлыг зорилт болгон  ажиллаж байна. Үүнээс гадна хүсээгүй жирэмслэлтийг үгүй болгох, хөдөөнөөс ирж суралцаж байгаа оюутнуудын эрүүл мэндийн асуудад дээр анхаарч ажиллах гэх мэт ажлуудыг зохион байгуулж ажиллаж байна.

    Танай төвийн хувьд нэн тэргүүнд тулгамдаж буй ямар асуудлууд байна вэ?

    Манай төвийн харьяанд эрүүлжүүлэх төвийг өгсөн. Өдөрт 4-5 архины хордлого, 10-12 хүн эрүүлжихээр  манай төвд ирж байна. Гэтэл  манайд эрүүлжүүлэх өрөө байдаггүй. Бид  архины хордлогыг тодорхой хэмжээнд тайлж байгаа ч эрүүлжих гээд ирсэн хүний байр байдал нь гэр орондоо зохисгүй байдал үүсгэсэн, олон хоногоор архи уусан зэрэг хүмүүс байдаг. Ер нь  бид сайдын тушаалаар архинаас холдуулах ажлыг  бэлтгэлгүйгээр хийгээд явж байна.

    Гэтэл манай дээр яаралтай өвчтэй  хүн олон ирж байна. Эрүүлжихээр ирсэн хүмүүсээс гадна архины хордлоготой хүмүүст үйлчлэх бас нэг ачааг бидэнд өгч байна. Архи уусан хүн гэдэг бол ямар нэгэн байдлаар өөрийн эрүүл ухаанаа алдсан хүн байдаг. Энэ нь эмч сувилагч нарын аюулгүй байдлаас эхлэд тулгамдаж буй асуудал нилээн байдаг. Төрөөс бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж ачааллаа тааруулах хэрэгтэй гэж бодож байна.

    Таны бодлоор эрүүл мэндийн салбар ямар түвшинд байна вэ?

    Эрүүл мэндийн салбарт шинэчлэлийн Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн  дэвшилттэй зүйлүүд байна. Жишээ нь өнгөрсөн жил 21 аймагт шинэ, шинэ тоног төхөөрөмжийг хүргүүллээ. Энэ нь иргэдийн нийслэлд ирэх урсгалыг багасгах, эрүүл мэндийн үйлчилгээг орон нутгийнханд илүү ойроос хүргэх зорилгоор хийгдсэн.  Гэтэл бодит байдал дээр нийслэлд ирэх иргэдийн тоо багассан уу гэхээр тийм үзүүлэлт харагдахгүй байна. Үүнээс гадна зарим хөдөө, орон нутгийн эмч мэргэжилтнүүд маань нөгөө тоног төхөөрөмж дээр ажиллаж чадахгүй, боловсон хүчин бэлтгэгдээгүйгээс болоод асар  үнэтэй тоног төхөөрөмж нь хэрэглэгдэхгүй, гадуурх цаастайгаа байгаа үзэгдэл ч байна. Иймээс хөдөө орон нутгийн мэргэжилтнүүдийн чавдарыг дээшлүүлэх хэрэгтэй байна.

    Нийслэлд 1 сая 600 мянган хүн ам амьдарч байхад дүүрэгт нэг ч эмнэлэг барихгүй, шинэчлэгдэхгүй  байна. Манай рентген аппарат л гэхэд 1997 оноос хойш шинэчлэгдээгүй. Уг рентген аппарат эвдрэхэд ойрхон байна гэсэн хүсэлтийг яам руу байнга илгээдэг. Гэвч бидний хүсэлтийг хүлээж авдаггүй. Мөн өрхийн эмнэлэг дээр оюутнуудыг томилж байна. Иргэд эдгээр эмч нарыг тоохгүйгээс болоод дүүргийн эмнэлэг рүү шууд  хандаж байна. Өрхийн эмч нар буюу шинээр төгсөөд ирж байгаа залуучуудыг  дадлагажуулах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна. Хоёр дахь шатны тусламж үйлчилгээг анхаарч,  дүүргийн эмнэлгийн ачааллыг бууруулах тал дээр тодорхой бодит ажлууд хийгдээсэй гэж бодож байна. Дүүргийн эмнэлэгийн хувьд өдөрт 250-300 хүнд шинжилгээ хийж байна. Тус  шинжилгээг ядаж өрхийн эмнэлэг дээр хийдэг болмоор байна. Манай төв л гэхэд хоёр кабинетаараа 620-850 хүнийг үзэж байна. Эдгээр ачаалал нь ажлын үр дүнд эерэгээр нөлөөлөхөд хэцүү байдаг.

    Ярилцлага өгсөн танд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

    ЭХ СУРВАЛЖ. ARSLAN.MN
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!