Нийслэлийн Баянзүрх дүүргийн хөгжлийн төв үүсгэн байгуулагдсаны нэг жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд хамтран ажилладаг буюу дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа СӨХ-дын дунд болзолт уралдаан зарлаж, өнөөдөр шилдгүүдийг тодрууллаа.
Дүүргийн 2014 оны шилдэг СӨХ-оор 18 дугаар хорооны С.Өлзийбаяр даргатай “Сэлбэ” СӨХ тодорсон. Харин удаах байранд 4 дүгээр хорооны Г.Мягманцоодол даргатай “Солонго-5” СӨХ-ны хамт олон эзэлсэн бол О.Буянбазар даргатай “Гэгээ-15” СӨХ гутгаар байрын шагналыг хүртлээ.
Тусгай байрын шагналыг 1 дүгээр хорооны Ж.Рэнцэн-Амгалан даргатай “Голден вилл”, 16 дугаар хорооны Д.Янжмаа даргатай “Улаанхуаран” СӨХ-дын хамт олон хүртсэн юм.
Түүнчлэн дүүргийн хөгжлийн төвөөс СӨХ-доо идэвхтэй сайн ажиллуулдаг хороодыг шалгаруулсан бөгөөд А.Гэрэлт-Од даргатай 14 дүгээр хороо шилдэгээр шалгарсан. Хоёрдугаар байрт С.Рэнцэнханд даргатай 25 дугаар хороо, гутгаар байранд С.Ганчимэг даргатай 16 дугаар хороо шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.
