Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбоодын гүйцэтгэх захирлуудын дунд дүүргийн хөгжлийн төвөөс “Эрүүл биед саруул ухаан оршино” спортын тэмцээнийг зохион байгуулж байна. Өнөөдөр тус тэмцээний нээлт болсон бөгөөд нээлтийн арга хэмжээнд Засаг дарга Д.Пүрэвдаваа, хөгжлийн төвийн дарга А.Түмэннасан, СӨХ хариуцсан албаны дарга Д.Хосбаяр нарын албаны хүмүүс оролцлоо.
Монгол Улсын Засгийн газрын 34 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дүүргийн нутаг дэвсгэр дэх нийт Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг идэвхижүүлэх, хоорондын харилцаа холбоог сайжруулах зорилготой тус тэмцээнийг зохион байгуулж байгаа аж.
Тэмцээнд таван бүсийн нийт 70 гаруй тамирчин гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, олс таталт гэсэн спортын таван төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна. Тэмцээний шилдгүүд маргааш тодорно.
