Сүхбаатар аймгийн ИТХ-ын Ажлын албаны албан хаагчид, зарим сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар хүрэлцэн ирж ХУД-ийн ИТХ, Хурлын хороодын үйл ажиллагаа, хороодын ИНХ-ын дарга нарын зөвлөлийн үйл ажиллагаа, Ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, ажлын чиг үүрэг, архив, албан хэрэг хөтлөлт зэрэг үйл ажиллагаануудтай танилцаж, санал бодлоо илэрхийлсэн арга хэмжээ боллоо.
Өнгөрөгч 2013 онд дүүргийн ИТХ-ын дарга тэргүүтэй Ажлын албаны хамт олон Сүхбаатар аймгийн ИТХ-ын Ажлын алба, Баруун-Урт, Асгат, Дарьганга зэрэг сумдын ИТХ-ын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлан өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулсан арга хэмжээ болж байжээ.
ХУД ИТХ