Нийслэлийн Баянзүрх дүүргийн Мэргэжлийн сургалттай 11 жилийн 55 дугаар бүрэн дунд сургуулийн хамт олон өнөөдөр “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийг зохион байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах Олон улсын өдрийг тохиолдуулан уг өдөрлөгийг зохион байгуулсан бөгөөд сурагчид өөрсдийн сурсан мэдсэнээ эцэг эхцүүддээ үзүүлж, хийж бүтээсэн бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргасан байсан юм.
Тус сургуулийн “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгт ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг даргын орлогч Т.Баясах, Тамгын газрын дарга Б.Амартүвшин нарын албаны хүмүүс оролцсон. Түүнчлэн 600 гаруй сурагчтай тус сургуулийн авьяаслаг сурагчид өдөрлөгт ирсэн зочдод урлагийн тоглолтоо сонирхуулж, бэлэг барьсан юм
