MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Эрүүл мэндийн салбарын технологийн шинэчлэл – Онцлох 20 ажил

    Эрүүл мэндийн салбарын технологийн шинэчлэл – Онцлох 20 ажил

    2014-12-03
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email
    1. ТАРХИНЫ ЦУС ХАРВАЛТ, ЗҮРХНИЙ ШИГДЭЭСИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕХНОЛОГИ ОЛОН УЛСЫН ЖИШИГТ ХҮРЛЭЭ

    Улсын III төв эмнэлэгт ДЭМБ, МСС –ийн 14,6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр олон улсын стандартад нийцсэн “Тархины цус харвалт, зүрхний шигдээс”-ийн төвийг байгууллаа. Ангиографи, компьютер томографи, нөхөн сэргээх тасагт иж бүрэн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нийлүүлэв. Мэдрэлийн мэс засал, зүрхний мэс засал, ерөнхий мэс заслын тусламж үйлчилгээнд урьд өмнө хийгдэж байгаагүй цогц хөрөнгө оруулалт болсон бөгөөд дээрхи тусламж үйлчилгээг авахаар гадагшаа явах шаардлагагүй болов. Техник технологийн шинэчлэл иж бүрэн хийгдвэл эмчилгээ, үйлчилгээний чанар сайжирдаг жишээ болж чадлаа.

    2. 1996 ОНООС ХОЙШ 18 ЖИЛИЙН ДАРАА ТУЯА ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨЛӨВЛӨЛТИЙН АППАРАТ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

    Хавдар судлалын үндэсний төвийн Туяа эмчилгээний тасагт төлөвлөлтийн аппарат, зайн туяа эмчилгээний тоног төхөөрөмжийг нийлүүллээ. Төлөвлөлтийн симулятор -1996, зайн туяа эмчилгээний аппарат 2006 онуудад анх суурилуулагдаж ашиглалтын хугацаа дуусаад байсан юм. Энэхүү шинэчлэлийн хүрээнд 360 градусаар харах боломжтой төлөвлөлтийн симулятор аппараттай болсноор бусад эрхтэнд туяаны нөлөөлөл байхгүй болж, эмчилгээг цогцоор нь хийх боломж бүрдэж, эмчилгээний хугацаа буурсан. ТУс төвийн хүлээгдэл буурч, өдөрт дунджаар 60 – 70 өвчтөнд эмчилгээ хийх боломжтой болжээ.

    3. 11 АЙМАГ ОРЧИН ҮЕИЙН ОНОШИЛГООНЫ ТӨВТЭЙ БОЛЛОО

    Ерөнхий сайдын багцаас 23,9 тэрбум төгрөгийг 11 аймагт оношилгооны шинэ төв байгуулахад зарцуулав. Энэ хүрээнд 27 нэр төрлийн 240 ширхэг дэвшилтэд технологийг нийлүүлжээ. Орон нутгаас нийслэлд оношилгоо, шинжилгээ хийлгэхээр ирэх иргэдийн урсгал 30-40 хувиар буурсан үзүүлэлт гарсан бөгөөд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын чадавхи сайжирч байна. Улмаар лавлагаа төвүүдийн ачаалал буурч хөгжих болом бүрдсэн.

    4. 76 ХОНОГТ ОНОШЛОГДДОГ БАЙСАН ОЛОН ЭМЭНД ДАСАЛТАЙ СҮРЬЕЭГ 2 ЦАГТ ОНОШЛОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

    ХӨСҮТ, Дархан-Уул, Дорнод аймагт сүрьеэг оношилох “GeneXpert” тоног төхөөрөмжийг нийлүүллээ. Уг өвчнийг оношилж илрүүлэхэд 76 хоногийг зарцуулдаг байсан бол одоо энэхүү тоног төхөөрөмжийн тусламжтайгаар 2 цагийн дотор оношилох боломжтой боллоо.

    5. БҮС НУТАГТАА НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НОЦТОЙ БАЙДЛЫГ ХЯНАХ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВТЭЙ АНХНЫ ОРОН БОЛЛОО

    Шуурхай удирдлагын төв 260 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бослоо. Дэлхийн түвшинд дэхь онцгой байдлын талаарх мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч, думжуулж байна. Олон улсын шуурхай төвтэй шууд холбогдсон анхны улсуудын нэг боллоо.

    6. ГЕМОДИАЛИЗИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖ 2 ДАХИН НЭМЭГДЛЭЭ

    Гемодиализын аппаратыг лавлагаа мэргэжлийн төв эмнэлгүүдэд- 62 , БОЭТ болон АНЭ– 30, дүүрэг -1, хувийн эмнэлэг – 6 тус тус байршуулжээ. 2013-2014 онд 12 ширхэг гемодиализ эмчилгээний тасаг шинээр бий болгосон байна. Гемодиалезийн тусламжийг авч чадахгүй байсан иргэдийг лавлагаа төвүүдэд хуваарилах замаар тусламжийг жигд хүргээмжтэй болгох нөхцлийг бүрдүүлэв. 2012 онд 100 хүрэхгүй өвчтөнд үйлчилдэг байсан бол 2014 онд 360 гаруй өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлж хүртээмж 3 дахин нэмэгдлээ.

    7. ТЕЛЕМЕДИЦИНЫ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ СҮЛЖЭЭТЭЙ БОЛЛОО

    Эмч, мэргэжилтнүүд сургалтанд суух гэж Улаанбаатарыг зорих шаардлагагүй боллоо. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд лицензийн шалгалтаа орон нутгаасаа онлайнаар өгдөг болсон. Орон зайн хязгаарлалтгүйгээр лавалгаа төвүүдээс зөвлөгөө авах боломж бүрдэв.

    Шууд бус байдлаар цаг хугацаа, төсөв мөнгө хэмнэгдсэн үйл ажиллагаа болсон. Нэг удаа хөдөө орон нутгийн удирдлагууд оролцуулсан хурал, семинар, сургалт зохин байгуулахад хамгийн багадаа 21 -25 сая төгрөг зарцуулдаг байсан бол энэ зардал хэмнэгдэж байна.

    8. ЗҮРХНИЙ ТӨРӨЛХИЙН ГАЖИГТАЙ ХҮҮХДЭД ЭХ ОРОНДОО ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ЧАДАВХИ БҮРДЛЭЭ

    Ерөнхий сайдын багцын 2 тэрбум төгрөгөөр Siemens брендын хоёр хэмжээст ангиографийн Artis zee аппаратыг суурьлуулж, Эрүүл мэндийн сайдын багцаас ангиографийн лабораторийн өрөөг 216 сая төгрөгөөр тохижууллаа. Өнгөрсөн хугацаанд Зүрхний төрөлхийн гажигтай 5 хүүхдэд катетерын оношилгоо хийгээд байна. Зүрхний төрөлхийн гажигтай 6 хүүхдэд судсан дотуурх аргаар төгс эмчиллээ хийлээ. Дээрх 11 хүүхдэд оношилгоо, эмчилгээ хийлгэхээр гадны орнуудруу явсан бол 1,2 тэрбум орчим төгрөг шаардлагах байв.

    9. ЭХ ОРОНДОО ҮР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

    2014 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “ЭХЭМҮТ-ийн Үргүйдлийн тусламж үйлчилгээг сайжруулах, эвсэл үр шилжүүлэн суулгах лаборатори”-т 11 нэр төрөл 310,867,998.0 төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлсэн. 2014 оны эхний 10 сарын байдлаар 1100 орчим хүнд шинжилгээ хийсэн бөгөөд хүний нөөцийн хувьд 5 эмч мэргэжилтэнг гадаад орнуудад мэргэшүүлжээ. 2014 оны эхний 10 сарын байдлаар 1100 орчим хүнд шинжилгээ хийсэн. 2014 оны эхний 8 сарын байдлаар үрийн шингэнийг угааж умайд цацах (IUI) 50 ажилбарын үр дүнд 3 эх жирэмсэлсэн. Шинэчлэлийн үр дүнд үр шилжүүлэн суулгах, эмчлүүлэхээр гадны улсыг зорьж буй иргэдийн тоо буурна.

    10. ЭХ ОРОНДОО УДАМШЛЫН БОЛОН БОДИСЫН СОЛИЛЦООНЫ ЭМГЭГИЙГ ОНОШЛОХ ЧАДАВХИ БҮРДЛЭЭ

    2013 оны Улсын төсвийн хөрөнгөөр “ЭХЭМҮТ-ийн Удамзүйн лабораторийн 10 нэр төрөл 613,925,700.0 тоног төхөөрөмж нийлүүллээ. 2014 оны 1 дүгээр улиралд 77 үйлчлүүлэгчдэд 770 слайд хромосомын шинжилгээ хийж, 24 хүнд хромосомын эмгэг илрээд байна.

    11. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ОНОШИЛГОО ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

    1,373,736,000 төгрөгийн 16 нэр төрлийн 652,795 ширхэг оношлуураар өрхийн болон сумын эрүүл мэндийн төвүүдийг хангаснаар анхан шатны тусламж, үйлчилгээний оношилгооны чадавхи нэмэгдлээ. Өвчнийг эрт илрүүлэх боломжтой болов.

    12. ЭХ ОРОНДОО ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАДАГ БОЛЛОО

    Ерөнхий сайдын багцаас элэг, чөмөг шилжүүлэн суулгахад 4,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг 2013-2014 онд хийлээ. Эрүүл мэндийн сайдын 2014 оны 177 дугаар тушаалаар “Элэг шилжүүлэх суулгах эмчилгээний заавар”- ыг баталсан бөгөөд 14 том хүн, 2 хүүхдэд элэг шилжүүлэн суулгаад байна. Харин ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг 1 үйлчлүүлэгчид үзүүлсэн. Эрүүл мэндийн сайдын 2014 оны 74 дүгээр тушаалаар бөөр шилжүүлэн суулгах эмчилгээний зааврыг баталсан. Бөөр шилжүүлэн суулгах мэс засал – 96 хийжээ.

    13. НЯРАЙ ХҮҮХДИЙН СУДСЫГ ОЛОХ ГЭЖ ОЛОН ДАХИН ХАТГАХ ШААРДЛАГАГҮЙ БОЛЛОО

    Нэгж үнэ нь 1.4 сая төгрөг бүхий 100 ширхэг аппаратыг хөдөө орон нутагт ашиглаж байна. LED гэрлийн тусламжтайгаар нярайн судсаар олон хатгалт хийх эрсдэлгүй болсон. Ямар ч зовиур төрүүлэхгүйгээр хатгалт хийж дусал тариа хийх боломжтой болсон.

    14. НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

    Шим тэжээл, хор судлал, биотехнологийн үндэсний үйлдвэрлэлд 872 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. 2010 онд хаагдаж үйл ажиллагаа нь зогсоод байсан биотехнологийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулж сэргээн ажилуулах болов.Нийгмийн эрүүл мэндийн төвүүдийн тохижилт, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 1,1 тэрбум төгрөг зарцуулжээ.

    15. СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ИЖ БҮРЭН ШИНЭЧЛЭГДЭВ

    СЭМҮТ-ийн өргөтгөлийн цогцолборын барилгыг 5 тэрбум төгрөгөөр барьж ашиглалтанд оруулсан бөгөөд тоног төхөөрөмж, авто машинаар хангажээ. Агаар бохирдлыг бууруулах шүүлтүүртэй уурын зуухны яндан, хоногт 150 куб метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж байгуулав. Тус төвд сүүлийн 20 гаруй жил хөрөнгө оруулалт хийгдээгүй байсан бөгөөд эмгэг сэтгэл судлалын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд техник тоног төхөөрөмжтэй боллоо.

    16. ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТ ХИЙДЭГ БОЛЛОО

    Эрүүл мэндийн сайдын 2014 оны 357 дугаар тушаалаар “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн чанарын хяналт, сургалт бүртгэл мэдээллийн алба” байгуулагдсан. 14 нэр төрлийн 500,0 сая төгрөгийг өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийн чанарын хяналт хийдэг иж бүрэн тоног төхөөрөмжтэй болжээ. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн чанарын хяналт хийгдэх боломжтой болсон. Улмаар эмнэлгийн тоног төхөөрөмжийн бүртгэл мэдээлэл, судалгаа, мэдээний нэгдсэн сантай болно. Мөн эрүүл мэндийн салбарын инженер, техникч, эмч мэргэжилтнүүдийн сургалт, чадавхжуулах ажил эрчимжих юм.

    17. “ЭНЭРЭЛ” ЭМНЭЛЭГ ДЭХ ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ШИНЭЧЛЭЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

    Нийслэл хотод амьдарч байгаа ядуу, эмзэг бүлгийн, орон гэргүй тэнэмэл иргэд түүний дотор, бичиг баримтгүй, орц траншейгаар амьдарч байгаа хүмүүст анхан шатны болон үндсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлж, дэмжих зорилгоор тус эмнэлэгт 11 нэр төрлийн 418 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлжээ.Оношилгооны 7 кабинет, параклиникийн 8 хэсгээр жилд дунджаар 17000-18000 орчим хүнд оношилгоо, шинжилгээ хийж, клиник биохими, гематологи, серологи, иммунологийн шинжилгээнүүдийг 8700-8800 хүнд хийж байна.

    18. УРГИЙН ГАЖГИЙГ ЖИРЭМСНИЙ ЭХНИЙ 1 САРТАЙД НЬ ОНОШИЛДОГ БОЛЛОО

    “Перинатологийн төв” - ийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд байгуулснаар нярайн үеийн оношилгоо, эмчилгээг олон улсын стандартын дагуу үзүүлэх боломж бүрдсэн. Мөн “Удам зүйн лаборатори” - ийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нээснээр ургийн гажгийг генийн түвшинд эрт оношлох чадавх бүрдлээ. Үргүйдлийн тусламж үйлчилгээг сайжруулах, эвсэл үр шилжүүлэн суулгах лабораторийн тоног төхөөрөмж - 310 сая төгрөгөөр, Удамзүйн лабораторын тоног төхөөрөмжийг 1,3 тэрбум төгрөгөөр авч суурилууллаа.

    19. ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛИЙН ХҮРЭЭНД

    Амаржих газруудын нярайн тоног төхөөрмжийг сайжруулахад - 1,2 тэрбум төгрөг

    ЭХЭМҮТөвд Ерөнхий Сайдын багцаас 397,2 сая төгрөгийн үнэ бүхий нярайн амьсгалын аппарат, нярайн дулаацуулагч ширээ, нярайн фото эмчилгээний аппарат, суурин инкубатор, ургийн монитор зэрэг эх нярайн тоног төхөөрөмжөөр хангав.

    ЭХЭМҮТ, Амаржих газруудад Японы засгийн газрын буцалтгүй тусламж 12,6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдлээ. Энэ хүрээнд нярай, хүүхдийн эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдсэн байна.

    ЭХЭМҮТ -д Австрийн засгийн газрын хөнгөлттэй зээл 18,0 тэрбум - /Хүүхэд, нярайн нарийн мэргэжлийн мэс засал, чих хамар хоолойн мэс засал, хэвлийн мэс засал, бөөрний мэс засал, нүдний мэс засал/

    20. АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙТГЭЛ, ЦЭВЭРЛЭГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ САЙЖИРЛАА

    21 аймгийн нэгдсэн эмнэлэг, 3-р шатлалын 16 эмнэлэг, нийслэлийн 3 төрөх, 9 дүүргийн нэгдсэн эмнэлэгт ариутгал, халдваргүйтгэл цэвэрлэгээ үйлчилгээний тоног төхөөрмжийг 1,5 тэрбум төгрөгөөр нийлүүллээ. Эмнэлгийн тусламж, үйлчилгээг үйлчлүүлэгчдэд чанартай, аюулгүй хүргэх гол хүчин зүйл болох халдваргүйтгэл, ариутгал, цэвэрлэгээ үйлчилгээ сайжирсан.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Эмийн бүтээгдэхүүн бүртгэх журмыг өөрчлөхийг Засгийн газар дэмжлээ

    2015-01-10 05:03:21

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.10/

    2015-01-10 05:01:33

    Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар оролцлоо

    2015-01-10 01:46:03

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.09/

    2015-01-10 01:42:24

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна/2015.01.07/

    2015-01-07 09:29:05

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.31/

    2014-12-31 04:00:45

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.30/

    2014-12-31 03:00:50

    МЭНДЧИЛГЭЭ

    2014-12-30 05:27:41

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!