Охидын нууцлагдмал авьяасыг нээн илрүүлэх, тэднийг тайз, дэлгэц, урлагийн замд хөтлөх гүүр болох өөрийнхөө санаа бодлыг чөлөөтэй илэрхийлж сургах зорилготой “Бяцхан мисс-2014” уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Уранлдаанд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус 13 цэцэрлэгийн 52 оролцогч авьяас чадвараараа өрсөлдсөн юм.
“Бяцхан мисс-2014” уралдаанд оролцогчид мэндчилгээ, урлагийн номер, фото мисс, үндэсний хувцастай загвар гэсэн төрлүүдээр оролцон шилдгүүдээ тодруулжээ. 1-р байранд “Энхбүүвэй” цэцэрлэгийн Ч.Мичид-Эрдэнэ, 2-р байранд 3-р цэцэрлэгийн Э.Болор-Эрдэнэ, 3-р байранд “Энхбүүвэй” цэцэрлэгийн А.Амьдрал нар шалгарсан байна. Харин тусгай байранд “Энхбүүвэй” цэцэрлэгийн Г.Сэргэлэн, 50-р цэцэрлэгийн Т.Амин-Эрдэнэ шалгарсан бол “Фото мисс”-ээр 168-р цэцэрлэгийн Б.Энхжаргал, “Шилдэг загвар өмсөгч”-өөр 200-р цэцэрлэгийн Д.Энхүүлэн нар шалгарсан.
Баянзүрх дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, Дэлхийн Зөн Дарь-Эх ОНХХ-тэй хамтран зохион байгуулсан уг уралдааны үеэр хүүхдүүдээ идэвхитэй оролцуулсан 3, 50, “Энхбүүвэй” цэцэрлэгийн дуу хөгжмийн багш нарт талархал гардууллаа.
