Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Дүүргийн улаан загалмайн хороо, Эрүүл мэндийн нэгдүгээр төв, Боловсролын хэлтэс хамтран “Бид хамтдаа сэргийлж чадна” дэвжээ тэмцээнийг зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээнийг ХДХВ/ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг угтаж, өсвөр үеийнхний дунд эрүүл мэндийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулснаараа онцлогтой байжээ.
Тэмцээнд ерөнхий боловсролын 13 сургуулийн баг хамт олон оролцож 85 дугаар сургуулийн “Сион” баг тэргүүн байр, 97 дугаар сургуулийн “Энхийн төлөө үйлчлэхүй” баг хоёрдугаар байр, Шавь цогцолбор сургуулийн “Эхлэл” баг гутгаар байрын эзэд болов. Харин 21 дүгээр сургуулийн “Гэрэлт ирээдүй” баг тусгай байруудыг тус тус эзэлсэн юм. Тус тэмцээнд оролцсон нийт багууд ХДХВ/ДОХ-ын халдварыг тэглэхэд хүн бүрийн оролцоо чухал гэдгийг сонирхолтой, энгийн бөгөөд ойлгомжтой байдлаар харуулж чадсан нь давуу талтай байлаа.
