MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » С.Хүрэлбаатар:Гэмт хэргийн илрүүлэлт дээр түлхүү анхаарч ажиллаж байна

    С.Хүрэлбаатар:Гэмт хэргийн илрүүлэлт дээр түлхүү анхаарч ажиллаж байна

    2014-11-26
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Нийслэлийн Хан-Уул дүүрэгдэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа С.Хүрэлбаатартай ажлын явцын талаар ярилцлаа.

    Сайн байна уу. Дүүрэгдэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн энэ жилийн ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү.

    Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 2014 оны эхний 10 сарын байдлаар Иргэд аж ахуйн нэгж байгууллагаас нийт 2625 өргөдөл, гомдол, мэдээ мэдээлэл хүлээн авч шийдвэрлэснээс гэмт хэргийн илрүүлэлт урьд оны мөн үеэс 3,9 хувиар өссөн. Эхний 10 сард бүртгэгдэх үедээ эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 282 хэргийн 164 хэргийг илрүүлж гэмт хэргийн илрүүлэлт 57,7 хувьтай байгаа нь урьд оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлт гарч байгаа юм. Энэ нь албан хаагчдын ажиллах нөхцөл бололцоо сайжирсан мөн дээрээс нь багаар ажиллах системийг сайжруулсантай холбоотой гэж бид үзэж байгаа. 2014 оны эхний арван сарын байдлаар хөнгөн гэмт хэргийн илрүүлэлт 68,9 хувьтай байгаа бол хүнд гэмт хэргийн илрүүлэлт 100 хувьтай байна. Жишээлбэл хүн амины гэмт хэргийг 100 хувь илрүүлж байна гэж ойлгож болно. Ер нь бол Хан-Уул дүүргийн Нэгдүгээр хэлтсийн удирлагаас энэ гэмт хэргийн илрүүлэлтэн дээр түлхүү анхаарч ажиллаж байна. Мөн гэмт хэрэг гарахгүй байх талаар урьдчилан сэргийлэх ажлыг түлхүү хийж байна. Яагаад гэвэл өнөөдөр бид гэмт хэрэг гарсных нь дараа илрүүлэх гэж хөөцөлдөх биш харин урьдчилаад гэмт хэргийг яавал гаргахгүй байх вэ, шалтгаан нөхцлийг нь тодруулах, гэх мэт урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байгаагийн үндсэн дээр хэргийн гаралтыг багасгахад  нийлээд ахицтай байгаа гэж ойлгож байгаа.

    Дүүргийн хэмжээнд Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс зохион байгуулж хэрэгжүүлж байгаа ямар ямар арга хэмжээнүүд байна вэ?

    2014онд  нилээд олон төрлийн арга хэмжээг зохион байгууллаа. Тухайлбал  “Цонх” арга хэмжээ байна.  Оршин суугч, иргэдийн  хувийн авто тээврийн хэрэгслийн шил, цонхыг нь хагалаад эд зүйлийг нь хулгайлдаг хэрэг их гардаг. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор зохион байгуулж байгаа. Мөн Албан байгууллага аж ахуй нэгж, иргэдийн хувьдаа эзэмшдэг галт зэвсэгийг төвлөрүүлэх, бүртгэх, хяналт тавих зорилгоор ажиллах юм. “Зэвсэг-2014”, урьд оны түдгэлзүүлсэн хэргүүдээс мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч нар танилцаад хэргийн илрүүлэлтийг нэмж ахиулах зорилгоор “Илрүүлэлт”, “Хяналт шийдвэрлэлт” гэх мэт нэгдсэн арга хэмжээнүүдийг  зохион байгуулаад үр дүнг тооцон ажиллаж байна.  Үүнээс гадна бид ард иргэдтэйгээ илүү  ойрхон, түргэн шуурхай үйлчлэх  үүднээс урьдчилан сэргийлэх тодорхой арга хэмжээг таван хороон дээр зохион байгууллаа. Мөн “Нээлттэй хаалганы өдрийг” 19-р хорооны үйлчилгээний төв дээр хийсэн. Нэг хороон дээр нэг хэсгийн байцаагч  ажилладаг байсан бол урьдчилан сэргийлэх үүднээс нэг нэг цагдааг томилж,  олон нийтийн цагдаа гэдэг шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлж шинэ  байр гаргаж өгснөөр хороон дээр нийтдээ гурван албан хаагч байхаар тооцож байна. Тэгэхээр тэр хороо үндсэндээ эзэнтэй болж ард иргэдээс ирсэн гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэх, нэгж дээрээ гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарч байна.  

    Цагдаагийн 1 дүгээр хэлтэс иргэдээ сонсох, санал хүсэлтийг нь авах, иргэдтэйгээ ойртож ажиллах ямар ажлууд хийж байна вэ?

    Өнөөдөр иргэдээс цагдаагийн байгууллагад  янз бүрийн дуудлага ирж байгаа энэ болгоныг бид нэг бүрчлэн бүртгэн  хүлээн авч шийдвэрлэе яагаад гэвэл  Засгийн газрын бодлого, цагдаагийн байгууллагын зорилт, зорилго гэж байна. Бид ард иргэдтэйгээ яавал илүү ойрхон байх вэ? Яавал тэд нарынхаа гомдол саналыг түргэн шуурхай барагдуулж өгөх вэ?  гэдэг дээр анхаарч ажиллахыг гол үүрэг зорилго болгож байгаа.  Тиймдээ бид Засгийн газрын 11- 11 дугаар дээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гэсэн иргэдийн талархал нилээд их ирж байна. Үүнийг өглөө болгон танилцуулна. Тэгэхээр бид нарын ажил одоо яг зөв гольдрол руугаа орж байна уу гэж харж байгаа юм. Яагаад гэхээр ард иргэд маань бидэнд ханддаг болж, бид ард иргэдийнхээ төлөө үйлчилдэг болж байна гэдэг нь иргэд цагдаагийн байгууллагын хоорондын харьцаа эерэг сайхан болж байна. Манай дүүргийн нэг, хоёрдугаар хороон дээр архи, согтууруулах ундааны зүйл  хэтрүүлэн хэрэглэдэг, подвольд амьдардаг хүмүүс их байсан. Үүн дээр бид нар “Подволь” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж хэн нь ямар хаяг дээр амьдардаг гэдгийг нь тодорхойлж зурагжуулаад авсан байгаа. Хамгийн гол зүйл бол цагдаа, иргэдийн хоорондын уялдаа холбоог улам илүү сайжруулах, иргэд нь цагдаа руу ирж мэдээллээ өгдөг, тэр мэдээллийн дагуу цагдаа нар нь түргэн шуурхай очиж , асуудлыг шийдвэрлэж өгдөг, ер нь иргэддээ хандсан ийм төрлийн ажлуудыг нилээд зохион байгуулж 2015 онтой золгох гэж байна.

    Дэлгэрэнгүй мэдээлэл өгч ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
    2025-12-15 11:43:00
    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!