MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » "Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил"-ийн ээлжит цахим хурал боллоо

    "Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил"-ийн ээлжит цахим хурал боллоо

    2014-11-24
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email
    36 дахь удаагийн ээлжит цахим хурлыг ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал удирдан явууллаа.

    Тэрээр хурлыг нээж өнгөрсөн 7 хоногт эрүүл мэндийн салбарын эргэн тойронд өрнөсөн үйл явдал, онцлох сэдвүүдийг танилцуулав. Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд нийт 1531 хүүхэд мэндэлжээ. Эрүүл мэндийн салбарт болсон онцлох үйл явдлаас дурдвал,

    • Удирдлагын зөвлөлийн хурлаар

    - Хорт хавдраас сэргийлэх хянах дэд хөтөлбөр”-ийн төсөл,

    - Хотжилт ба эрүүл мэнд хөтөлбөр”-ийг боловсруулах асуудал,

    - Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал,

    - Пренатал үеийн илрүүлэг, оношилгооны зааврын төсөл,

    - Үргүйдлийн оношилгоо, эмчилгээний зааврын төсөл,

    - Архины хортой хэрэглээг бууруулах үндэсний хоёрдугаар хөтөлбөрийн төслийг хэлэлцсэн.

    • Эрүүл мэндийн сайдын тушаалууд гарсан.

    - “Жирэмсэн болон төрсний дараах үед үзүүлэх тусламж, үйлчилгээний журам 338,

    - Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах тухай 378,

    - Эх, нярайн эрүүл мэнд” стратегийн шалгуур үзүүлэлтийг шинэчлэн батлах тухай 390 дүгээр тушаалууд батлагдан гарсан.

    • Томуугийн үндэсний зөвлөгөөн зохион байгуулж байна.

    • Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад салбар хоорондын уялдаа холбоо” Үндэсний зөвлөгөөн зохион байгууллаа.

    • ЭХЭМҮТ Нотолгоонд тулгуурласан Анагаах ухаан эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Тус хуралд АНУ, Япон, БНСУ-ын эрдэмтэд оролцож лекц уншиж, тус төвийн эмч нар эх, нярайн чиглэлээр илтгэлүүд тавьж хэлэлцүүлсэн байна.

    • ЭМЯ-наас 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгосонтой холбоотойгоор Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгчийн санаачлагаар аймгийн төрийн болон төрийн бус байгууллага, иргэдэд уриалга хүргүүлж, 73 төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж бүтээн байгуулалтад оролцон, хандив өгснөөр “Хүүхдийн тасгийг” 6 сарын хугацаанд иж бүрэн засварлаж ашиглалтад оруулсан байна.

    • Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд иргэд, албан байгууллага, аж ахуй нэгжүүд эрүүл мэндийн үйл ажиллагааг дэмжиж байна. Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэн Монгол Улсын Тэргүүний тариаланч Б.Хадбаатар өөрийн санаачилгаар сумынхаа Эрүүл мэндийн төвд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эмчилгээний өрөөг тохижуулан, хүлээлгэж өглөө. Үүнд эмнэлгийн зориулалтын ор, хөгжлийн бэрхшээлтэй, хэвтрийн өвчтөний олон үйлдэлтэй ор, дугуйтай түшүүр, телевизор, шүүгээ, дуслын өлгүүр, орны бүтээлэг зэрэг нийт 3.2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.

    • Завхан аймгийн Эрүүл мэндийн газраас “Яаралтай шинж тэмдэг бүхий хүүхдүүд”, “Хүүхдийн эрэмбэлэн ангилах яаралтай тусламж” сэдэвт сургалтыг зохион байгуулжээ. Тус сургалтыг ЭХЭМҮТ-ийн их эмч О.Солонго, Н.Буянхишиг нар удирдан явуулсан бөгөөд нийт 31 эмч, мэргэжилтнүүдийг хамруулсан байна.

    • “Дэлхийн 00-ын холбоо” 2001 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр анх байгуулагдсан бөгөөд жил бүрийн энэ өдрийг “Дэлхийн 00-ын өдөр” хэмээн тэмдэглэн иржээ. Энэ өдрийг тохиолдуулан ЭМЯ-наас хэвлэлийн бага хурал хийж, нийгмийн эрүүл мэндийн чухал асуудлын нэг болох халдварт өвчнийг бууруулахад зориулалтын ариун цэврийн өрөө, зориулалтын гадаа бие засах газартай байх нь орчны бохирдлыг бууруулах ач холбогдолтойг мэдээллээ.

    Энэ удаагийн цахим хуралд Төв аймаг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд хийсэн ажлаа танилцуулсан. Тус аймагт эрүүл мэндийн 68 байгууллагад 1223 эмч, мэргэжилтнүүд ажилладаг байна. Эрүүл мэндийн салбарын 2014 оны нийт санхүүжилт 12.302.5 сая төгрөг. Оны эхний 9-н сард аймгийн хэмжээнд нийт 1032 төрөлт бүртгэгдсэн бөгөөд амьд төрсөн хүүхэд 1037. Эхийн эндэгдэл бүртгэгдээгүй байна. Аймгийн хэмжээгээр нөхөн үржихүйн насны 7445 эмэгтэйг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулснаас 4027 эмэгтэй өвчтэй илэрсэний 82.6%ийг эмчлэн эрүүлжүүлж 24%-ийг хяналтанд авсан байна. Хяналт, шинжилгээ үнэлгээг 26 сум, 1 өрхийн эмнэлэгт 1-2 удаа хийж, урианы жилийн үйл ажиллагааны явцын байдалтай танилцаж, зөвлөмжийг хүргүүлсэн. Тус аймгийн хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэгдэж буй тоног төхөөрөмжийг шинэчлэх, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийг мэргэшүүлэх шаардлага тулгарч байгааг дуулгалаа.

    БХЗГ-ын дарга Я.Буянжаргал цахим хуралд оролцсон нийт эмч, мэргэжилтнүүдэд хандан зарим анхааруулга, сануулгыг хүргэлээ. Хүйтэн сэрүүний улирал ирж байгаатай холбогдуулан хүүхдүүд ханиад, томуугаар өвчлөх байдал нэмэгдэж байна. Иймээс үүнд анхаарал хандуулах ёстой эцэг эхчүүд, асран хамгаалагч нарт ханиад, томуунаас сэргийлэх тухай сургалт, мэдээллийг идэвхитэй явуулах хэрэгтэй байгааг анхааруулсан юм.

    Өнөөдөр зохион байгуулсан “Эх, хүүхдийн дэмжих жил”-ийн ээлжит цахим хуралд ЭМЯ-ны БХЗГ-ын дарга Я.Буянжаргал, ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр, аймгийн ЭМГ, НЭМГ, ЭМЯ-ны харьяа байгууллагуудаас 70 гаруй эмч, мэргэжилтэн, удирдлагууд цахимаар болон ирж оролцлоо.

    Ирэх долоо хоногт болох цахим хурлаар Завхан, Дундговь аймгууд “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд хийсэн ажлаа танилцуулахаар боллоо.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Эмийн бүтээгдэхүүн бүртгэх журмыг өөрчлөхийг Засгийн газар дэмжлээ

    2015-01-10 05:03:21

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.10/

    2015-01-10 05:01:33

    Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар оролцлоо

    2015-01-10 01:46:03

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.09/

    2015-01-10 01:42:24

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна/2015.01.07/

    2015-01-07 09:29:05

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.31/

    2014-12-31 04:00:45

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.30/

    2014-12-31 03:00:50

    МЭНДЧИЛГЭЭ

    2014-12-30 05:27:41

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдлагуудтай уулзлаа
    2025-09-12 19:55:00
    Засгийн газар Mining AI санаачилга хэрэгжүүлэхээ хөрөнгө оруулагчдад зарлалаа
    2025-09-11 16:17:00
    Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа
    2025-09-11 09:40:00
    Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр болов
    2025-09-11 09:01:00
    Биржийн нүүрсний экспорт 739 мянган тонн болж, өмнөх сараас хоёр дахин өсжээ
    2025-09-10 15:21:00
    ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ
    2025-09-10 12:22:00
    Иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ
    2025-09-10 12:16:00
    Мансууруулах бодис улсын хилээр оруулж ирдэг найман бүлгийг илрүүлжээ
    2025-09-09 16:52:00
    Тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлж, хөнгөлөлттэй зээлд хамруулахад дэмжлэг үзүүлэхийг тариалан эрхлэгчид хүслээ
    2025-09-09 11:50:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!