MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Б.Мөнх-Эрдэнэ : Хан-Уул дүүргийн аж ахуй нэгж, байгууллагуудын албан хаагчдын дунд бооцоот спортын 3 төрөлт тэмцээнийг зохион байгуулна

    Б.Мөнх-Эрдэнэ : Хан-Уул дүүргийн аж ахуй нэгж, байгууллагуудын албан хаагчдын дунд бооцоот спортын 3 төрөлт тэмцээнийг зохион байгуулна

    2014-11-24
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

    -Танд энэ өдрийн мэндийг хүргэе. ХУД-ын Биеийн тамир, спортын хороо хэзээ байгуулагдсан, спортын ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?

    Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо нь Ардын хувьсгалын 25 жилийн ойн баяр наадмын Төв комиссын 1946 оны 05 дугаар сарын 02-ны хуралдааны 6 дугаар тогтоолоор Бүгд Найрамдах Монгол Ард улсын /БНМАУ/ аж үйлдвэрийн яамны дэргэд “Хөдөлмөр” нийгэмлэг нэртэй  байгуулагдаж, 1994 оны А-52 тоот Захирамжийг үндэслэн дүүргийн Засаг даргын 148 тоот захирамжаар Биеийн тамир, спортын сургалтын төв, дүүргийн Засаг даргын 2003 оны захирамжаар Биеийн тамир, спортын хороо болсон түүхтэй.

    Манай байгууллага нь спортын арга хэмжээ, нийтийн биеийн тамирын арга хэмжээ, үндэсний спортын арга хэжээ гэсэн 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулсаар ирсэн бадүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллага, компани, соёл, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, , их, дээд сургууль, коллеж, ерөнхий боловсролын сургуулиуд, иргэдийг нийтийн биеийн тамир, спортын арга хэмжээнд хамруулах, хүн амын бие бялдрын түвшинг дээшлүүлэх, чийрэгжүүлэх , спортыг хөгжүүлэх, өсвөр үеийнхэнд спортын секц дугуйланг хичээллүүлэн, дүүргийн өсвөр үеийн шигшээ багийг байгуулан хичээллүүлж, өсөх ирээдүйтэй тамирчдыг бэлтгэн гаргаж, тив, дэлхийд олон улсын тэмцээн, уралдаанд оролцуулах явдал юм.

    -Ямар насны хүмүүс ихэвчлэн  спортоор хичээллэдэг  вэ?  

    Ер бүх насны хүмүүс хамрагддаг. Өсвөр насныханд зориулан Сагсан бөмбөг,  Волейбол, Хөл бөмбөг, Жүдо бөх, Тэшүүр, Бокс, Үндэсний бөх,  Ширээний теннис зэрэг  спортын 8 төрлөөр мэргэжлийн багшийн удирдлаган доор секц дугуйлан хичээллүүлдэг.

    Дүүргийн ахмад настнууд долоо хоногийн эхний 5 өдрийн 10:00-12:00 цагийн хооронд Хийн дасгал, Лхагва гариг бүрийн 12:00-14:00 цагийн хооронд биеийн тамир, эрүүл мэндийн бэлтгэлийн цагийг тогтмол хичээллэж байна.

    Дүүргийн ахмад настан иргэддээ идэвхитэй ирж хичээллэж байхыг хүсэж байна. Энэ өдрүүдэд манай зааланд ирж биеийн тамир, спортоор үнэ төлбөргүй  хичээллэхэд манай үүд хаалга үргэлж нээлттэй байгаа шүү гэдгийг хэлье.

     -Хан-Уул дүүргийн иргэдийн наадам энэ жил их өргөн хүрээтэй боллоо. Энэ талаар дэлгэрэнгүй ярина уу?

    Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/333 дугаар захирамжийн дагуу иргэдийн дунд спортын наадмыг 4 үе шаттайгаар зохион байгуулдаг болоод 3 жил болж байна. Хэсэг, хороо, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан тамирчид, нийслэлд дүүргээ төлөөлөн оролцох эрхээ авдаг юм.

    Иргэдийн спортын наадамд 31-ээс дээш насны дүүргийн иргэн бүр оролцдоогоороо онцлог. Энэ жилийн хувьд дүүргийн иргэдийн спортын  их наадамд ЗДТГ болон дүүргийн удирдлагууд маань ихээхэн анхаарч төсөв санхүүгийн асуудлыг сайн шийдэж өгсөнд  манай хамт олон болон дүүргийн спортлог иргэд маань ихээхэн талархаж, байгааг дамжуулахад таатай байна.

    3 жилийн хугацаанд зохион байгуулсан тэмцээнд нийт 8000 гаруй иргэд хамрагдсанаас 2014 онд 5104  иргэн хамрагдсан нь тэмцээний хүрээ хэрхэн  тэлж буйг харуулж байна.  Энэ жил манай байгууллага Иргэдийн спортын их наадамд оролцогсодод зориулан Засаг даргын мэндчилгээ бүхий шторкыг бэлтгэн телевизүүдээр цацуулсан.

    Мөн Дүүргийн хэмжээнд зохион байгуулсан спортын 8 төрөлт тэмцээнийг тухай бүрт нь  улс нийслэлийн хэмжээнд / NTV, ETV, МҮОНРТ /  зэрэг телевизүүдээр  сурталчилан ажилласан нь иргэдэд  ихээхэн хүрсэн байна лээ.  Ирэх жил буюу 2015 онд Дүүргийн 50 жилийн ойг тохиолдуулан  Дүүргийн иргэдийн спортын IV их наадмыг илүү өргөн хүрээнд тэмдэглэхийг зорьж байна.

    -Дүүргийн 50 жилийн ойд зориулсан томоохон хэмжээний тэмцээнийг зохион байгуулах гэж байгаа талаар ?

    ХУД-ын 50 жилийн ойг тохиолдуулан 5 сард  дүүргийн нутаг дэвсгэрт байрлах аж ажуйн нэгж байгууллагуудын ажилтан албан хаагчдын дунд  бооцоот спортын 3 төрөлт  тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.  Энэ тэмцээнд дүүргийн харьяа байгууллагуудын ажилтан албан хаагчидыг өргөнөөр  хамруулж  спортын идэвхийг сэргээн нийтийн биеийн тамирыг сурталчилан ажиллана.  Хан-Уул дүүргийн үндэс нь Ажилчины район буюу Аж үйлдвэрийн дүүрэг билээ. Тиймээс нийслэлийн хэмжээнд  ажилтан албан хаагчидын ихээхэн хувийг эзэлдгийн  хувьд  “Хан-Уул дүүргийнхээ 50 жил”-дээ зориулан  ажилтан албан хаагчдын дунд  Спорт өдөрлөгийг зохион байгуулахаар санаачилсан.  Тэмцээндээ идэвхитэй оролцохыг хүсье.

     -Ярилцсанд баярлалаа. Таньд ажлын өндөр амжилт хүсье.

    Баярлалаа.

     ЭХ СУРВАЛЖ: ARSLAN.MN

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
    2025-12-15 11:43:00
    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!