Энэхүү журмаар эрүүл мэнд, амь нас, эрх ашиг нь хохирч болзошгүй хараа хяналтгүй, оршин суугаа газрын хаяг, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь тодорхойгүй, төөрсөн, хаягдсан хүүхдийг түр саатуулж, сураггүй болсон, яаралтай асран хамгаалал шаардлагатай хүүхдийн мэдээллийг авч, шуурхай туслалцаа үзүүлэх, асран хамгаалах байгууллагад шилжүүлэх, мэргэжлийн туслалцаа үзүүлж, хамтран ажиллах харилцааг зохицуулах юм.