2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 10.00 цагийн байдлаар:
ДЭЛХИЙ ДАХИНД:
Эбола вируст халдвар, дэлхий дахинд
2014 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд эбола вируст халдвар дэлхийн 9 улсад бүртгэгдэж, 14164 хүн өвчилж, 5209 (37%) хүн нас барсан. 11 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш 830 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол нас баралт 200 хүнээр нэмэгдсэн байна.
• Гвиней, Либери, Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт эрчимтэй байна. Гэвч зарим дүүрэгт шинэ тохиолдол тоо буурч, бусад дүүрэгт өвчлөлийн байдал нэмэгдсэн хэвээр байна. Өвчтөн болон нас барагсдыг бүрэн бүртгэж, мэдээлж чадахгүй байгаа ажээ.
• Нийт 564 эрүүл мэндийн ажилтан өвчилснөөс 320 (56.7%) нь нас барсан бөгөөд өмнөх мэдээллээс хойш 15 шинэ тохиолдлоор нэмэгджээ.
• Мали улсад лабораториор батлагдсан 2, болзошгүй 2 тохиолдол шинээр бүртгэгдэж, бүгд нас барсан бөгөөд сүүлийн 3 шинэ тохиолдол нь 10 дугаар сарын 24-нд нас барсан байна. Эхний тохиолдолтой ямар нэгэн тархвар судлалын холбоогүй байна.
Эх сурвалж: ДЭМБ