2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10.00 цагийн байдлаар:
МОНГОЛ УЛСАД:
Сэлэнгэ аймагт гахайн мялзан өвчин бүртгэгдлээ
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Түмэнбут” ХХК-ийн гахайн фермд 30 гаруй гахай 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн өвчилжээ. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр тус фермийн гахайнууд мялзан өвчнөөр өвчилсөн болох нь батлагдсан байна.
Эх сурвалж: ОБЕГ
ДЭЛХИЙ ДАХИНД:
Эбола вируст халдвар, дэлхий дахинд
2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэлх хугацаанд эбола виурст халдвар дэлхийн 9 улсад бүртгэгдэн, 13334 хүн өвчилснөөс 5009 (37%) хүн нас барсан байна. Нийт 549 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 311(52%) нь нас баржээ.
Эх сурвалж: ДЭМБ