MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Эбола вируст халдвараас сэргийлэх бэлэн байдлыг хангах талаар БНХАУ-тай туршлага солилцлоо

    Эбола вируст халдвараас сэргийлэх бэлэн байдлыг хангах талаар БНХАУ-тай туршлага солилцлоо

    2014-11-10
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email
    Дэлхий дахины анхаарлын төвд байгаа эбола вируст халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд манай улсын мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл БНХАУ-ын Халдварт Өвчний Хяналтын Төвд энэ сарын 04-05-ны өдрүүдэд ажиллалаа.

    Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн хэлстийн мэргэжилтэн Ч.Баярмаа, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү, Халдварт өвчний тандалт сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Г.Сүрэнханд, Сэхээний тасгийн эрхлэгч М.Ууганчимэг, Лабораторийн тасгийн эрхлэгч Г.Сарангуа, Тусгай тасгийн эрхлэгч Ж.Улаан, ЭМХТ-ийн хэлтсийн дарга Ө. Баяр, Батлан хамгаалах яамны Жанжин штаб эмнэлгийн албаны дарга Л.Ганчимэг, БХХСАХНЭ-ийн дарга Б.Элбэгсайхан, Онцгой байдлын ерөнхий газрын Халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн Д.Хонгор, Хилийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Тандалт судалгааны албаны дарга Б. Энхтуяа нар ажиллав.

    Ажлын хэсгийн гишүүд хоёр улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар харилцан ярилцаж, туршлага солилцлоо.

    Мөн Эбола вирусын лабораторын оношилгоо, лабораторын сүлжээг урьдчилан сэргийлэлтэд ашиглан хариу арга хэмжээ авах, Олон нийтийн тандалт хяналтын үйл ажиллагаа, Эбола вирусын тандалтын стандарт, үйл ажиллагааны удирдамж, эмчилгээний менежмент, эрсдэлийн үнэлгээ, хилийн нэвтрэн орох цэгийн хяналт, Олон нийтэд зориулсан сэрэмжлүүлэг, сурталчилгаа, хэвлэл мэдээллийнхэнтэй ажиллах төлөвлөгөөний талаар сургалтад хамрагдсан юм.

    БНХАУ-ын Халдварт Өвчний Хяналтын Төвийн ерөнхий захирлын орлогч Зижиан Фенг Монголын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаад Эбола вирусын халдварын талаар тус улсад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар товч танилцуулав. Хятад улс Эбола вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээ, хилийн нэвтрэн орох цэгийн хяналтыг сайжруулах зэрэг олон асуудлыг цогцоор шийдвэрлэх талаар салбар дундын зөвлөлөөр хэлэлцэн тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ажээ.

    Хятадын Засгийн газраас Эбола вирусын дэгдэлт гарч байгаа баруун Африкийн улсуудад олон талын тусламжийг үзүүлж байгаагийн дотор Либер, Сьерри Леон улсуудад 50-аас 100 ортой эмнэлэг нээж, эмнэлгийн 40 ажилтныг 4 баг болгон 2-3 сарын хугацаагаар сэлгэн ажиллуулж байгаа бөгөөд тухайн газраас ирсэн эмч, мэргэжилтнүүдийг гэрт нь шууд явуулахгүйгээр 21 хоног тусгаарлаж, биеийн байдоыг хянаж байгаа юм байна. Мөн өвчний тархалт бүртгэгдсэн улс орноос ирсэн зорчигчдод гар утас өгч, утсаар хяналт тавих ажлыг эхлүүлжээ. Өдөрт 2 удаа халуунаа тэмдэглэх, өөр шинж тэмдэг гарвал утсаар яаралтай мэдэгдэж хариу арга хэмжээг яаралтай авах зааварчилгааг гаргасан байна.

    Халдварт Өвчний Хяналтын Төвийн Вируслогийн лабораторийн дэргэд эбола вирусын тусгай тасгийг нээн ажиллуулж, доктор, профессор Мифанг Лиангийн удирдлагаар тус вирусын оношлуурыг гарган авч Францын Лю Пастерын Институтад илгээн 100 хувийн баталгаажилт авчээ. Энэхүү оношлуурыг Эбола вирусын халдварын дэгдэлт гарч байгаа зарим улс оронд хэрэглэж байгаа бөгөөд эмнэлгийн ажиллагсадын хувийн хамгаалах хэрэгслийг ч хэд хэдэн үйлдвэрт үйлдвэрлэж байгааг танилцуулсан байна. Үүний зэрэгцээ яаралтай тусламжийн машиныг тусгай зориулалтаар дотор талд нь сөрөг агаарын даралттай байхаар үйлдвэрлэж байгаа ажээ.

    БНХАУ-д гурван эмнэлгийг эбола вирусын халдварын сэжигтэй өвчтөнг тусгаарлах, 13 лабораторийг биоаюулгүй ажиллагааны гуравдугаар зэрэглэлийн лабораториор сонгон лабораторийн магадлан итгэмжлэлийг явуулж байгаагаа БНХАУ-ын Халдварт Өвчний Хяналтын Төвийнхөн мэдээлсэн юм.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Эмийн бүтээгдэхүүн бүртгэх журмыг өөрчлөхийг Засгийн газар дэмжлээ

    2015-01-10 05:03:21

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.10/

    2015-01-10 05:01:33

    Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар оролцлоо

    2015-01-10 01:46:03

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.09/

    2015-01-10 01:42:24

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна/2015.01.07/

    2015-01-07 09:29:05

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.31/

    2014-12-31 04:00:45

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.30/

    2014-12-31 03:00:50

    МЭНДЧИЛГЭЭ

    2014-12-30 05:27:41

    Шинэ мэдээ

    Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо
    2025-07-01 14:06:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа
    2025-07-01 10:55:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай
    2025-06-30 13:38:00
    Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана
    2025-06-30 13:00:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    2025-06-28 20:10:00
    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо
    2025-06-27 21:33:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27 16:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-06-27 15:32:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!