“Хүүхдэд ээлтэй дотуур байр” хөтөлбөрийг манай хэлтсээс санаачлан Боловсролын газартай хамтран боловсруулсан ба Аймгийн Засаг даргын 2014 оны 09 сарын 01-ний өдрийн 500 тоот захирамжаар батлагдан хэрэгжиж байна.
Энэ хөтөлбөрийн хүрээнд “Дотуур байрны багш нарыг чадавхижуулах нь” сэдэвт 2 өдрийн сургалтыг БГ, МХГ, ЭМГ, ЦГ, Өмгөөлөгчдийн зөвлөл, Японы хүүхдийг ивээх сангийн орон нутгийн салбар зэрэг байгууллагуудтай хамтран 11 сарын 05, 06-ны өдрүүдэд ХГБХХ-ийн сургалтын танхимд зохион байгууллаа.
Сургалтанд 17 сумын 25 багш хамрагдсан ба дээрх мэргэжлийн байгууллагуудын өгч буй хэрэгцээтэй мэдээллийг авч хүүхэдтэй ажиллах арга зүйд суралцан мэдлэг чадвараа дээшлүүлсний зэрэгцээ аймгийн төвийн I сургуулийн дотуур байрны үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцсон онцлогтой арга хэмжээ болж өндөрлөв
Архангай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс