MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Ш.Батнасан: Улсын хөрөнгийг арчилж хамгаалах эзэнтэй болсон

    Ш.Батнасан: Улсын хөрөнгийг арчилж хамгаалах эзэнтэй болсон

    2014-11-05
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     Хан-Уул дүүргийн “НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА” ОНӨААТҮГ захирал Ш.Батнасантай ажлын явцын талаар ярилцлаа.
    Танд энэ өдрийн мэндийг хүргэе. ХУД-ын “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ хэзээ байгуулагдсан бэ? Хэдэн хүний бүрэлдүүнтэй ажиллаж байгаа вэ?

    Хан-Уул дүүргийн “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ нь  2014 оны хоёрдугаар сард байгуулагдсан. Төрийн албыг аж ахуйн үйл ажиллагаанаас салгах иргэн болон аж ахуйн нэгжээр гэрээлэн гүйцэтгүүлдэг байх систем рүү шилжих байдлыг  Хан-Уул дүүрэгт нэвтрүүлэх зорилгоор  энэ байгууллагыг  байгуулсан. Манай байгууллага 32 орон тоотой одоогийн байдлаар гурван чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Нэгдүгээрт төсвийн хөрөнгөөр хороодод болон нийтийн эзэмшлийн талбайд хийгдэж байгаа тохижилтын ажлууд арчилгаа хамгаалалтгүй хаягдаж ихээхэн хөрөнгө үр дүнгүй болж байдаг. Бид эдгээр  хөрөнгийг арчлалт хамгаалалттай болгож засвар үйлчилгээг хийж ажиллаж байна. Хоёрдугаарт  Иргэдэд үйлчлэх төв байрны цэвэрлэгээ үйлчилгээ, харуул хамгаалалтыг хариуцан ажиллаж төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл байдлыг хэвийн хэмжээнд ханган ажилладаг. Гуравдугаарт: Хан-Уул дүүргийн  бүх хорооны байрны  ашиглалт хамгаалалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Одоогийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг 100 хувь хангасан байгаа бөгөөд  Иргэдэд үйлчлэх төв байр, бүх хорооны өвөлжилт үндсэндээ хангагдсан гэсэн үг.
    2014 оны хоёрдугаар сард анх байгуулагдсан гэлээ. Байгуулагдсанаас хойш ямар ажлыг шинээр хийж хэрэгжүүлж ажиллаж байна вэ?
    Иргэдэд үйлчлэх төв  байр маань хэдийгээр ашиглалтанд ороод удаагүй байгаа боловч жижиг сажиг засварын болон  тохижилтын ажлуудыг хийж өнгө зүсээ өдөр өдрөөр нэмж байгаа. Мөн хороодууд дээр хийгдэж байгаа гол ажил  бол хороодуудын барилгын зураг байдаггүй,  техникийн нөхцөлүүдээ аваагүй, төлбөр тооцоо, өр авлага ихтэй байсныг бид барагдуулж барилгын насжилт засвар үйлчилгээний график судалгааг гаргаж төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Ялангуяа хороодууд дээр  цахилгааны төлбөрийн тооцоотой, мөн хороодуудын байранд  гадны байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа боловч түрээс төлбөр төлдөггүй байсныг цэгцэлсэн. Хороодуудын цахилгаан дулаан, тогтмол зардлыг манай байгууллага  төлдөг болсон бөгөөд үүнтэй холбогдуулаад тогтмол зардлаа хэмнэхийн тулд бүх хороодууд дээр судалгааг хийж байна.  Засгийн газрын 147-р тогтоолтой холбогдуулан ашиглалтын зардлыг хэмнэх журам гарган бүх ажилчид албан хаагчид мөрдөн ажиллаж байна. Энэ ажлын үндсэн дээр манайх тогтмол зардлаа 20 хувь хүртэл хэмнэж чадсан.
    Танай байгууллага байгуулагдсаны давуу талыг та юу гэж бодож байна вэ?
    Ажлын зохион байгуулалт сайжирч, улсын хөрөнгийг арчилж хамгаалах эзэнтэй болсон гэж бодож байгаа. Энэ ажлууд эхнээсээ үр дүнгээ өгсөн бөгөөд өмнө нь хороодын Засаг дарга нар нэг гэрлээ солиулах, нэг цонхоо солиулах, засвар хийлгэх, ядаж л хаалганы цоож эвдэрэхэд солиулах гээд л аж ахуйн ажил барагддаггүй энэ болгоны дагуу ЗДТГ руу бичиг цаас болно удна Тамгын газрын дарга төрийн тэр их ажлын хажуугаар аж ахуйн энэ их ажлыг хийхэд хүндрэлтэй байдаг байсан бол энэ байдал үгүй болсон. Одоо бол манайх өдөрт нь шууд хийдэг. Ямар нэгэн шат дараалалгүй манайд хандаж манай алба түүнийг нь шууд хийж өгдөг болсон. Шууд хүрч ажилладаг болсноороо хороодод маш их цаг хэмнэсэн ажил болсон. Ингэснээр ажил шуурхай явж байгаа жигдэрч байна, ажиллах нөхцлөөрөө албан хаагчид маань бүрэн хангагдаж байгаа юм. Мөн нийтийн эзэмшлийн зам талбай дээр асар их мөнгөөр ажил хийгдэж байгаа. Хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, ахмадын төв зэрэг зүйлүүд асар их мөнгөөр хийгдчихээд дараа нь тэрийг нь харах эзэн байхгүй, сэргээн засварлах газар байдаггүй байсан бол одоо харах эзэнтэй, сэргээн засварлах газартай болсон.
    Цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлынхаа тухайд.
    Цаашдаа орон нутгийн хөгжлийн сангаас дүүргийн хэмжээнд хийгдсэн ажлууд манайд бүрэн шилжиж байна. Дээр нь Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт байгаа сургууль цэцэрлэгийн байрны засвар үйлчилгээг манай байгууллага хариуцдаг болно. Сургууль цэцэрлэгүүдийн хувьд сантехникийн ажил хийгдэх засварчин байдаггүй. Энэ ажил манай албанд шилжин ирэх юм. Цахилгаан, сантехник, бусад бүх зардлууд манайх дээр төвлөрч байгаа учраас манайх энэ асуудал дээр маш их зардал хэмнэх, түргэн шуурхай ажиллах зорилт тавин ажиллаж байна. Одоо “НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА” ОНӨААТҮГ өөрсдөө засварын бригадтай болсон. Энэ мэргэжлийн бригадтай болсноор төсөв хэмнэгдэж байна. Нэг сургууль, хороон дээр засвар хийгдэхээр болоход гадны компаниар хийлгэхэд 10-20 сая харин манай бригад хийвэл 5-10 сая төгрөгөөр хийж байна. Энэ нь төсөвт маш их хэмнэлт юм. Ямар ч ажлыг өөрсдөө хийдэг болсон.
    Ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.

    Сэтгүүлч: Д.Сувд
    Эх сурвалж: Arslan.mn
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
    2025-12-15 11:43:00
    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!