MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “Архины хортой хэрэглээг бууруулах” олон улсын хурлыг Монгол улсад зохион байгуулна

    “Архины хортой хэрэглээг бууруулах” олон улсын хурлыг Монгол улсад зохион байгуулна

    2014-11-04
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email
    Өнгөрөгч тавдугаар сард болсон Дэлхийн эрүүл мэндийн 67 дугаар ассамблейн үеэр Эрүүл мэндийн сайд Н.Удвал Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон Далайн Баруун Бүсийн захирал Др.Шин Ян-сутэй албан уулзалт хийж, Монгол Улсын хүн амын дунд түгээмэл тохиолдож байгаа халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн нэг болох архины хэрэглээг бууруулах асуудлаар санал солилцсон билээ.

    Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн гаргасан санаачлага хийгээд Монгол Улсын Засгийн газрын зүгээс баримталж байгаа бодлого, арга хэмжээний талаар Бүсийн захиралд товч танилцууллаа. Тухайлбал, Монгол Улсад насанд хүрсэн нийт эрэгтэйчүүдийн бараг тэн хагас нь, эмэгтэйчүүдийн ¼ нь архи хэрэглэдэг.

    Өсвөр насныхны дунд явуулсан судалгааны дүнгээс харахад 67.9 хувь нь 14 нас хүрэхээсээ өмнө архидан согтууруулах ундаа хэрэглэж үзсэн байдаг талаар онцлон тэмдэглэв. Түүнчлэн жилд 40-50 хүн архины цочмог хордлого болон осол гэмтлийн улмаас нас бардаг болон хүн амын дунд явуулсан халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох шаталсан судалгааны дүнгээс харахад, Монголд эрэгтэй, эмэгтэй хүйсийн хүмүүсийн дунд архины хэрэглээ дорвитой буурахгүй байгаа талаар тэмдэглэж, архины хортой хэрэглээ нь зөвхөн Монгол Улсад төдийгүй манай Номхон далайн баруун бүсийн ихэнхи улс орнууд болон Америкийн бүсийн улсуудад халдварт бус өвчин эмгэгт хүргэж байгаа хамгийн түгээмэл эрсдэлт хүчин зүйл болж байгаа учраас ДЭМБ энэ асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай хэмээн үзэж байгаагаа тэмдэглэв.

    2011 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы индрээс Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Архины хортой хэрэглээг хянах суурь конвенц байгуулах санаачлагыг дэвшүүлж, мөн НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга ноён Бан Ги-Мүн болон ДЭМБ-ын Ерөнхий захирал Др. Маргарет Чан нартай уулзах үеэрээ асуудал дэвшүүлж байв. Үүний мөрөөр Монгол Улсын Засгийн газар - Эрүүл мэндийн яам санаачлагыг гартаа авч, архины хэрэглээг бууруулах асуудлыг олон улсын анхаарлын төвд хүргэх зорилгоор ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс болон Зүүн Өмнөд Азийн Бүсийн төвтэй хамтран бүс нутгийн хэмжээний зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах хүсэлтэй байгаа талаараа Эрүүл мэндийн сайд Н.Удвал мэдэгдлээ.

    Бүсийн захирал Монгол Улсын Засгийн газраас гаргаж байгаа дээрх санаачлагыг нааштай хүлээн авч, уг зөвлөлдөх уулзалтыг 2015 оны 6 дугаар сард Монгол улсад зохион байгуулах, улмаар зохион байгуулалтын явцад Бүсийн Хорооны зүгээс мэргэжил арга зүйн болоод бусад дэмжлэгийг үзүүлэхээ амлав. Түүнчлэн тэрбээр бэлтгэл ажлын хүрээнд Бүсийн Хорооноос холбогдох мэргэжилтнийг ойрын хугацаанд Монгол Улсад томилон ажиллуулж, зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах талаар хамтарсан төслийн санал боловсруулахаар шийдвэрлэлээ. Др.Шин Ян-су өөрийн биеэр дээрх зөвлөлдөх уулзалтад оролцох хүсэлтэй байгаагаа ч илэрхийлсэн.

    Энэ санаачлагын дагуу Монгол улсад “Архины хортой хэрэглээг бууруулах” олон улсын хурлыг 2015 онд хийх бэлтгэлийг хангаж ажиллахыг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн сайдад үүрэг болгов.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Эмийн бүтээгдэхүүн бүртгэх журмыг өөрчлөхийг Засгийн газар дэмжлээ

    2015-01-10 05:03:21

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.10/

    2015-01-10 05:01:33

    Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар оролцлоо

    2015-01-10 01:46:03

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.09/

    2015-01-10 01:42:24

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна/2015.01.07/

    2015-01-07 09:29:05

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.31/

    2014-12-31 04:00:45

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.30/

    2014-12-31 03:00:50

    МЭНДЧИЛГЭЭ

    2014-12-30 05:27:41

    Шинэ мэдээ

    Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо
    2025-07-01 14:06:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа
    2025-07-01 10:55:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай
    2025-06-30 13:38:00
    Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана
    2025-06-30 13:00:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    2025-06-28 20:10:00
    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо
    2025-06-27 21:33:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27 16:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-06-27 15:32:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!