Говь-Алтай аймгийн Засаг даргын санаачлагаар 12 дугаар анги болон МСҮТ төгсөгч хүүхдүүдийн суралцах идэвхийг нэмэгдүүлэх, мэргэжлээ зөв сонгох, амьдралын зөв дадал хэвшилд суралцахад нь зөвлөх, тэдэнд эх орон, төрөлх нутгаа гэсэн чин сэтгэлийг төлөвшүүлэх, санал бодлыг нь сонсох зорилгоор “БИДНИЙ ОРОЛЦОО, НУТГИЙН ХӨГЖИЛ” 12 дугаар анги төгсөгчдийн анхдугаар чуулга уулзалтыг аймгийн Засаг даргын ивээл дор Нийгмийн хөгжлийн хэлтэс, аймгийн Боловсролын газартай хамтран 2014 оны 11дүгээр сарын 1-2-ны өдрүүдэд зохион байгууллаа. Чуулга уулзалтад 2014 онд 12 дугаар анги төгсөх 35 бүлгийн 821 хүүхэд, ангийн багш нарын хамт оролцлоо.
Чуулганы төлөөлөгч хүүхдүүд 5 салбар хэлэлцүүлэг:
1. Аймаг сумын хөгжилд тулгамдаж буй асуудал түүнийг шийдвэрлэх арга замууд,
2. Хүүхдийн хөгжил, боловсролын асуудалд тулгамдаж буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замууд
3. Хүүхдийн хамгаалал, аюулгүй байдалд тулгамдаж буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замууд гэсэн 3 сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хийлээ.
Улаанбаатар хотоос лектор Н.Амарбаясгалан ирж чуулга, уулзалтын төлөөлөгчдөд “Ирээдүйн мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?”, “Амьдралын үнэ цэнэ, амжилттай суралцахын үндэс” сэдвүүдээр лекц уншлаа.
Говь-Алтай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлэс