Хүүхдийн оролцооны байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, гишүүдийг чадваржуулах, нийгэмд тэдгээрийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн ХГБХХ, ДЗОУБ-н ЭНХХ, Хөгжлийн өндөрлөг ТББ хамтран хүүхдийн оролцооны байгууллагуудын ахлагч , гишүүдийг хамарсан сургалтыг зохион явууллаа.
Сургалтанд хүүхдийн оролцооны 32 байгууллагын 64 хүүхэд оролцож Манлайлал, Хувийн зохион байгуулалт, Баг хамт олон, Албан бичиг хөтлөлт зэрэг сэдвүүдээр мэдээлэл авч дадлага ажил хийлээ.
Сургалтын үйл ажиллагаанд ХГБХХ-н дарга Т.Хонгорзул, ДЗОУБ-н ЭНХХ-н ажилтан Д.Мөнх-Эрдэнэ, Х.Төгсбаяр, Хөгжлийн өндөрлөг ТББ-нтэргүүн Б.Болд зэрэг хүмүүс оролцож Хүүхдийн оролцооны байгууллагуудын дунд зохион байгуулагдах “Нийгэм дэх бидний оролцоо” аяныг зарлан аяны зорилго, үйл ажиллагааны талаарх мэдээллийг өглөө.
Аяны хүрээнд Хүүхдийн оролцооны байгууллагууд Багийн Хүүхэд хамгааллын хамтарсан багтай хамтран ажиллах, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах эцэг, эхчүүд болон өсвөр насны охид, хөвгүүдийн дунд төрөл бүрийн сургалт, уулзалт, сурталчилгааг зохион явуулах зэрэг олон ажил арга хэмжээг явуулна. Тус аян 2014-11 сараас 2015 оны 4-р сар хүртэл 6 сарын хугацаатайгаар зохион явагдана.
Орхон аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс