Хүүхэд өсвөр үеийнхэнд гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлд хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих, гэр бүлийн бат бэх, элгэмсэг харилцааг бэхжүүлэх, гэрбүлийг аюулгүй, хүчирхийлэлгүй орчин болгох, эцэг эхийн үүрэг, оролцоог нэмэгдүүлж, хүүхэд бүрт оролцох, хөгжих боломж олгох зорилготой “Миний гэр бүл” хөтөлбөрийн сургалт боллоо. Сургалтыг ХГБХХ-н Хүүхдийн хөгжил, оролцооны албаны дарга Л.Отгонцэцэг, Хүүхдийн эрх хамгааллын албаны дарга Д.Нарантуяа нар явуулж ЕБС-н 7 нийгмийн ажилтан, 15 анги удирдсан багшид
-Миний гэр бүлийн эдийн засаг
-Миний гэр бүлийн орчин
-Миний гэр бүлийн бүтээл, туурвил
-Миний гэр бүлийн эрүүл мэнд
-Миний гэр бүлийн түүх, бахархал зэрэг 5 чиглэлийн мэдээлэл өгч дадлага ажлыг хийлээ. Монгол Улсын Засгийн Газраас 2014 оныг Гэр бүлийг дэмжих жил болгон зарласан. Энэхүү ажлын хүрээнд “Миний гэр бүл “ хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд хөтөлбөрт манай аймгаас 22 сургуулийн 1000 хүүхэд буюу 1000 гэр бүл хамрагдах юм.
Орхон аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс