2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10.00 цагийн байдлаар:
ДЭЛХИЙ ДАХИНД:
Эбола вируст халдвар, дэлхий дахинд:
2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар дэлхийн 9 улсад 13633 хүн өвчилж, 5000 хүн нас барсан байна. Нийт 523 эрүүл мэндийн ажилтан өвчилснөөс 269 (52%) хүн нас барсан.
Эх сурвалж: ДЭМБ
Ойрх-Дорнодын амьсгалын цочмог хам шинж, Саудын Араб улсад:
2014 оны 10 дугаар сарын 18-наас 24-ний хооронд Саудын Араб улсад амьсгалын цочмог хам шинж өвчнөөр нийт 12 хүн өвчилж, 5 хүн нас барсан байна. Өвчтөнүүдийн дундаж наслалт 54 (17-75) бөгөөд нийт тохиолдлын 75 хувь нь эрэгтэйчүүд байсан байна. Амьсгалын цочмог хам шинжээр өвчилж байгаа хүмүүсийн 83 хувь нь Саудын Арабын иргэд байна.
Өвчтөнүүдэд тэмээтэй харьцсан болон сүү, сүүн бүтээгдэхүүн, малын түүхий эдийг хэрэглэсэн тохиолдол гараагүй ч хоёр өвчтөн нь тэмээний тархалт ихтэй нутагт амьдардаг байсан байна. Өнөөдрийн байдлаар лабораторийн шинжилгээгээр амьсгалын цочмог хам шинж өвчний 897 тохиолдол албан ёсоор баталгаажсан бөгөөд 325 хүн нас барсан байна.
Эх сурвалж: ДЭМБ
Шуурхай удирдлагын төв