Аймгийн “Говийн хүлэг “ морин спорт уяачдын холбоо санаачлан “МОНГОЛ УЯАЧ-3000” зөвөлгөөнийг 2014 оны 11-рсарын-2нд Нутгийн удирдлагын ордны иргэний танхимд амжилттай зохион байгууллаа.
Зөвөлгөөнд аймгийн 15 сумын ахмад болон залуу үеийн төлөөлөл болсон 200 гаруй хурьдан морь уяачид, морин спорт сонирхогчид оролцлоо.
Зөвөлгөөний үеэр Аймгийн засаг даргын дэргэдэх Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсээс “ Хурдан морь унаач хүүхдийн эрх хамгаалал аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал, уяачдын ёс зүй дэг журам “сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.