MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Б.Булган:“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХАН-УУЛ” хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнгээ өгч байна

    Б.Булган:“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХАН-УУЛ” хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнгээ өгч байна

    2014-11-03
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булгантай ярилцлаа.

     “Хүүхдэд ээлтэй Хан-Уул”  хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
    Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас 2014 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”, Эрүүл мэндийн яамнаас “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан.

    Хан-Уул дүүрэг 2014 оныг “Хүүхдийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд энэ жилийн хүрээнд  Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын А/81 тоот тогтоолоор “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийг батлуулан ажиллаж байна.
    Хөтөлбөрийг 2014-2017 онд хэрэгжихээр 3 жилээр төлөвлөж жил бүр үе шаттайгаар үнэлгээ дүгнэлт хийж, шинэчлэн чиглүүлж ажиллаж байна.
    Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг нь Удирдах зөвлөл, Хүүхэд хөгжлийн салбар зөвлөл, Хүүхэд хамгааллын салбар зөвлөлүүдээс бүрдсэн байгаа.
    Хөтөлбөрийн зорилго маань хүүхдийг бүх талаар нь дэмжих, тэдний онцлогт тохирсон хэрэгцээг хангахуйц хандлагыг нийгэмд төлөвшүүлэх замаар аливаа шийдвэрт хүүхдийн бие даан нөлөөлөх чадвар, оролцоог дэмжин амьдралын баталгаагаар хангагдах, эрхээ эдлэх боломжоор дүүрэн орчин бүрдүүлэх юм.  
    Хүүхэд хөгжил чиглэлээр нийт төсвийн 60%, хүүхэд хамгааллын чиглэлээр 40%-г зарцуулахаар тооцоолсон байгаа.
    Хүүхэд хөгжил, хүүхэд хамгааллын салбар зөвлөлүүд хүүхэд рүү чиглэж ажилладаг хэлтэс албад, байгууллагуудаас төслүүдийг авч хэлэлцэн үр дүнтэй хэрэгжих, сайн төслүүдийг сонгон дүүргийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулан батлуулж байна.
    Хүүхэд хөгжил чиглэлээр ямар ажлууд хийгдэж байгаа вэ?
    Хүүхэд хөгжил салбар зөвлөл нь боловсролын байгууллагын менежментийг сайжруулж, боловсролд оролцогч талуудын оролцоог хангаж, багшийг хөгжүүлэн, чадваржуулж, тэдний идэвхтэй үйл ажиллагаагаар хүүхэд бүрийн авьяасыг нээн  хөгжүүлэх замаар сургалтын чанар, үр дүнг дээшлүүлж эрүүл чийрэг, амьдрах дадал, чадвар эзэмшсэн хүнийг төлөвшүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд  2014-2015 оны хичээлийн жилд “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн туршиц сургууль дээр хийсэн ажлаар хүүхдэд ээлтэй сургууль ямар байх жишиг загвар гаргах,  2015-2016 оны хичээлийн жилд дээрх загвараар дүүргийн нийт сургуулийн 50% нь ажиллаж үр дүнг тооцон ажиллах бол 2016-2017 оны хичээлийн жилд дүүргийн нийт сургуулиуд хүүхдэд ээлтэй сургууль болж хөгжинө гэсэн зорилт тавин ажиллаж байна.
    Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн хөгжил хамгааллын ажил ямар шаттай хэрэгжиж байна бэ?
    2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс  07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд 14 хорооны  дунджаар 325 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг зуны сургалтаар зохион байгуулан хүргэлээ. Зорилтот бүлгийн цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох ажлыг холимог бүлгээр, хувилбарт сургалтын хэлбэрээр, сурах таатай орчин бүрдүүлэн, бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжин ажиллахад уг ажлын гол зорилго оршиж байлаа. Мөн хамгааллын чиглэлээр камергүй байгаа цэцэрлэгүүдийг камержуулах ажил хийгдэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Эцэг эхчүүд хүссэн үедээ ухаалаг утас болон интернет ашиглан хүүхдээ юу хийж байгааг харах, багш сурган хүмүүжүүлэгчидийг хянаж байх боломж бүрдэж байгаа юм.
    ЕБС-ийн багш нарыг чадваржуулах хөгжүүлэх ажил дээр хийгдэж буй ажил юу байна бэ?
    Багш нарыг чадваржуулах сургалтыг мэргэжлийн сургалтын байгууллага буюу Өөрчлөлтийг чиглүүлэгч ТББ-тай хамтран 2014 оны 08 дугаар сарын 12,13-ны өдрүүдэд  "Багийн амжилт-Миний авъяас"  сургалтыг  дүүргийн 40 сургагч багш нарын дунд зохион байгууллаа. Мөн “1000 багш нарын чуулга уулзалт” хурлыг хийлээ. Энэ чуулга уулзалтаар Багш нарын зөвлөлийг байгуулж  дүүргийнхээ ЕБС-ийн  багш нарыг монгол хэлний мэргэжлийн багш нарын зөвлөл, хими-биологи-эрүүл мэндийн мэргэжлийн багш нарын зөвлөл, түүх-нийгмийн ухаан, газарзүй, иргэний боловсролын мэргэжлийн багш нарын зөвлөл, гадаад хэлний мэргэжлийн багш нарын зөвлөл, авьяасыг хөгжүүлэх мэргэжлийн багш нарын зөвлөл, математик-физик- мэдээлэл зүйн  мэргэжлийн багш нарын зөвлөл, бага боловсролын мэргэжлийн багш нарын зөвлөл байгуулан багш нарыг чиглэл тус бүрээр нь сургалтад хамрууллаа.
    Хүүхэд хамгааллын чиглэлээр ямар ажлууд хийгдсэн бэ?
    Хүүхэд хамгааллын салбар зөвлөл эрүүл мэнд, гэр бүл, боловсрол, халамж, хөдөлмөр, хууль эрх зүй гэсэн 6 чиглэлд зорилтот бүлгийн хүүхдүүд, дүүргийн нийт хүүхдэд үйл ажиллагаагаа хүргэн ажиллаж байна. Цэцэрлэгүүдийг камержуулах, хүүхдийн шүдний кабинет байгуулах, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийг чадавхжуулах,  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгэмшүүлэх сургалтуудыг зохион байгуулах, Нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасгийг тоног төхөөрөмжөөр хангах,  “Өнөр-Альфа” асрамж халамжийн төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гэх мэт үр дүнтэй томоохон ажлууд хийгдээд байна.
    Ярилцсанд баярлалаа. Таньд ажлын өндөр амжилт хүсье.
    Баярлалаа.
     

    Эх сурвалж: Arslan.mn
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!