2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 10.00 цагийн байдлаар:
Монгол улсад:
Баян-Өлгий аймагт хоолны хордлогын сэжигтэй тохиолдол гарлаа
10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын цэцэрлэгт 41 хүүхэд хоолны хордлого авсан байж болзошгүй сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ. Улаанхус сум нь аймгийн төвөөс 46 км зайтай. Тус цэцэрлэг нь 150 хүүхэдтэй бөгөөд хүүхдүүдэд халуурах, гэдсээр базалж өвдөх, суулгах, бөөлжих шинж тэмдэг илэрч байна. Одоогийн байдлаар аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан баг ажиллаж байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Дэлхий дахинд:
Эбола вируст халдвар, дэлхий дахинд:
2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар дэлхийн 9 улсад эбола вируст халдварын 13769 тохиолдол бүртгэгдэж, 4969 хүн нас барсан байна. Эбола вируст халдвар, бодит тоогоор, эрчимттэй тархалттай бүс нутгаар Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш шинээр хүн өвчлөөгүй байна. Нийт 521 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 272 хүн нас барсан.
Эх сурвалж: ДЭМБ
Шуурхай удирдлагын төв