Нийслэлийн 375 жилийн ойн баярыг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Худалдаа үйлчилгээний хэлтсээс “Их хотын хямдрал-375” үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Жуковын талбайд болсон уг арга хэмжээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний 40 орчим байгууллага, аж ахуйн нэгж хамрагдан оролцсон юм.
“Их хотын хямдрал-375” үзэсгэлэн худалдааны үеэр худалдаа, үйлчилгээний байгууллагууд 5-60 хүртэл хувийн хямдралтай үнээр бараа бүтээгдэхүүнээ ард иргэддээ хүргэсэн. Тухайлбал, “Скай трейдинг” ХХК гоо сайхан, бэлэн хувцас, бэлэг дурсгалаа 50 хүртэл хямдруулсан бол “Гоёмсог”, “Голден комб” компаниуд гоо сайхан, үс засалтын үнээ хямдруулсан бол “Русская зима”, “Мөнхийн болор” зэрэг компаниуд мах махан бүтээгдэхүүн, хоол, нарийн боовны үзэсгэлэн гаргаж үйлчлүүлэгч нартаа бэлэг барилаа.
