MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Д.Бат-Очир:2014 онд гурван тэрбум төгрөгийг төсөвт оруулах зорилт тавин ажиллаж байна

    Д.Бат-Очир:2014 онд гурван тэрбум төгрөгийг төсөвт оруулах зорилт тавин ажиллаж байна

    2014-10-29
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Очиртой ажлын явцын талаар ярилцаж мэдээлэл авлаа.

    -Сайн байна уу. Бүртгэлийн хэлтсээс 2014 онд хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.

    Манай бүртгэлийн хэлтэс 2014 онд нилээд ажил арвинтай, ажлын ачаалал өндөр байлаа. Бүртгэлийн хэлтэс нь дотроо архив, эд хөрөнгийн бүртгэлийн тасаг, иргэний бүртгэлийн тасаг, гадаад паспорт гэсэн чиглэлээр ажилладаг. Иргэний бүртгэлийн тасаг нь иргэдэд үйлчлэх, иргэний бүртгэлийн төрөл болох эцэг тогтоох, төрөлт, гэрлэлт, цуцлалт, үрчлэлт, овог нэр өөрчлөх, засвар өөрчлөлт хийх, шинэчилсэн бүртгэлд иргэний үнэмлэхний дахин олголт, шинээр олгох, хугацаа сунгах, иргэдийн шилжилт хөдөлгөөн гэсэн бүртгэлүүдийг хийдэг. Эд хөрөнгийн бүртгэлийн хувьд анхны бүртгэл, газрын бүртгэл, барьцааны бүртгэл, өмчлөх, эрх шилжүүлэх, лавлагаа, бүртгэлд өөрчлөлт оруулах архивын лавлагаа, газраас бусад өмч эзэмших эрхийн бүртгэлийг хийдэг байгаа. Бүртгэлийн хэлтэс нийт 50-аад хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Бүх хороод дээр нэг нэг улсын бүртгэгч ажилладаг. Энэ нь Нийслэлийн Засаг даргын санаачлагаар дүүрэг дээр явагдаж байгаа бүртгэлийг хороон дээр шилжүүлж, иргэдэд ойртуулах чиглэлээр ажил хийгдээд Хан-Уул дүүргээс эхэлсэн. Эхний ээлжинд 49 хороог онлайн системд шилжүүлж төв сервер рүү холбосон. Эдгээр 49 хорооны 12 нь Хан-Уул дүүргийн хороо үлдсэн нь бусад дүүргүүдийн 31 хороонд оногдсон байгаа.
    -Бүртгэлийн хэлтэс өдөрт дунджаар хичнээн иргэнд үйлчилж ажиллаж байна бэ?
    Дүүргийн хэмжээнд манай хэлтсээр үйлчлүүлэх иргэдийн тоо харьцангуй өндөр үзүүлэлттэй байдаг. Төрөлт өдөрт дунджаар 18, гэрлэлт 4, иргэний үнэмлэхний хугацаа сунгуулах 14, хаяж гээсэн үнэмлэхээ дахин олох 16, шилжиж ирж байгаа 66, шилжиж явж байгаа нь 50 гаруй бүртгэгдэж байна. Үүнээс харахад Хан-Уул дүүргийн хүн амын өсөлт их нэмэгдэж байгаа. Энэ ажилд 2009 оны зургаан сард ажлаа хүлээн авч ажиллаж байна. Тэгэхэд энэ дүүрэг 80 мянган оршин суугчидтай байсан ба одоо 140-өөд мянган хүн амтай болсон байна. Эд хөрөнгийн бүртгэлээр арван сарын нэгэн гэхэд 33458 бүртгэл хийсэн байдаг.  Анхны бүртгэл гэдэг маань шинээр орон сууц авах, шинээр газар өмчлөх, шинээр амины орон сууц өмчлөх хүсэлт гаргахыг хэлдэг бөгөөд энэ жилийн хувьд шинээр 7015 бүртгэлийг хийсэн байгаа. Газрын бүртгэл 746, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ 4143, иргэдийн лавлагааны хуулга 4729 хийгдлээ. Лавлагааны хувьд ингэж өсөлттэй гарах болсон шалтгаан нь найман хувийн орон сууцны зээл, төрийн орон сууцны корпорацийн "Буянт-Ухаа" нэг хороолол ашиглалтанд орсонтой холбоотой гэж үзэж болно. Мөн архивын лавлагааны хувьд 2589  бичиг гарсан ба одоогоор  16 хороо  улсын бүртгэгчтэй ажиллаж байна. Иргэдэд ойртох зорилгоор гэрлэлтийн бүртгэл болон Захиргааны журмаар шүүхийн цуцлалт, төрсний гэрчилгээ, гэрлэсний гэрчилгээний дахин олголтыг мөн хороон дээрээ хийж байгаа. Цаашдаа лавалгааг хороон дээрээс өгөх, эд хөрөнгийн лавлагаа болон хуулийн лавалгааг хороон дээр өгөхөөр ажиллаж байна.
    -2014 онд Бүртгэлийн хэлтэс ямар ажлыг шинээр нэвтрүүлж ажиллаж байгаа вэ?
    Шинэ ажил гэвэл дээр дурдсан хороодыг онлайн системд шилжүүлсэн, цэргийн штаб манай хэлтэст хүсэлт гаргасны дагуу бид хамтран цэргийн насны 18-50 насны хүмүүсийг ирсэн, явсан шилжилт хөдөлгөөнийг  цэргийн штабруу нийлүүлдэг. Энэ лавлагааг манайхаас авснаар  шилжиж явсан хүмүүст цэргийн зарлан өгөх,  өгсөн тоондоо харьцуулж цэргийн үүрэгтний бүртгэгдсэн болон оролцсон оролцоо нь өмнөх жилүүдээс  харьцангуй нэмэгдсэн юм. Мөн манай дүүрэгт
    .   15-р хороо  Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим
    .   2-р хороо 19 үйлчилгээний төвийн MARCO supermarket
    .   4-р хороо viva city Эрэл банк
    .   5-р хороо Яармаг худалдааны төв
    .    6-р хороо Яармагын хуучин эцэс БОСА төв
    .   3-р хороо ХУД-ийн дэргэдэх шүүхийн байрны 1 давхар
    .   10-р хороо Чингис хаан ОУНО-ны буудлал зэрэг 9 байрлалт “ТҮЦ” машиныг байршуулснаар иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй,  түргэн шуурхай хүргэх  болсон.  
    Үүнээс гадна дүүргийн халамж, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвтэй мэдээллээ солилцдог. Тус төвд үрчлэл хийгдсэн бүх мэдээлэл очдог бөгөөд овог нэр, үрчилж авсан болон үрчлүүлсэн хүмүүсийн мэдээллийг өгч  хяналт тавьж ажилладаг. Бүртгэлийн хэлтсээс хийж буй бас нэг ажил бол “Танд туслая” өдөрлөгийн хүрээнд дүүргийн иргэд, нийт албан хаагчдад иргэний болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн талаар бүрдүүлэх материалын гарын авлага тараалаа. Мөн ЕБС-дад очиж (Иргэний үнэмлэх гэж юу вэ? Бичиг баримт гэж юу вэ?, тэр цаашдаа ямар ач холбогдолтой вэ? ) сургалт зохион байгуулж байна.
    - Дүүргийн хэлтсүүдээс Цэргийн штаб, Халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран ажилладаг гэлээ. Өөр ямар алба, хэлтэстэй хамтран ажиллаж байгаа вэ?
    Ер нь Бүртгэлийн хэлтэстэй хамтарч ажилладаггүй хэлтэс, алба гэж байхгүй. Жишээ нь цагдаа гэхэд баривчилгаанд орж байгаа, гэмт хэрэг хийж байгаа, зөрчилд холбогдож байгаа бичиг баримтгүй иргэд бүгд манайд  хандана. Тэгээд хувь хүний регистрээр зурагтай лавлагаануудыг тулгаж хараад тус хүн мөн байна, ийм хаяг дээр амьдардаг юм байна гэдэг асуудлыг манай хэлтэс дээр шийдэж өгдөг. Үүнээс гадна цагдаагийн байгууллагаас өр төлбөртэй хүмүүсийн төлбөр тооцооны асуудлыг төлөх чадвартай байна уу гэдэг хөрөнгийн лавлагааг авдаг.  Нийгмийн хэлтэс гэхэд өндөр настан, ахмадууддаа баяр ёслолоор бэлэг сэлт өгөхөд манайхаас бүх лавлагааг авна. Энэ хүн тус хаяг дээр амьдарч байна уу, манай хорооны хүн мөн үү, халамж зйлчилгээний хэлтэс тус хүн дээр давхардаж очиж байна уу гэх мэт лавлагааг авдаг.Үүнээс гадна татварын алба байна. Татвараас зугтсан албан байгууллагын хаяг байршил, татвараас зугтсан тохиолдолд тэдний нэр дээр өмч хөрөнгө бүртгэлтэй байна уу г.м, шүүхийн шийдвэрээс өр төлбөртэй олдохгүй байгаа хүмүүсийн тухай мэдээллийн лавлагааг  манайхаас  авдаг учир  хамтарч ажилладаггүй хэлтэс байдаггүй гэж хэлэхэд болно.  
    -2014 ондоо багтаан Бүртгэлийн хэлтсээс хийж хэрэгжүүлэхээр зорьж байгаа ямар томоохон ажлууд юу байна вэ?
    Манайх “Иргэний андгай” гэж Монгол улсын Ерөнхий сайдын ивээл доор явуулдаг тангарагийг өргүүлэх ажлыг зохион байгуулж байна. Нөгөө талаар Хан-Уул дүүргийнхээ ИТХ болон ЗДТГ-тай хамтран Нийслэлийн 375 жилийн ойн зориулж ёслолтой арга хэмжээг хийхээр ажиллаж байна. Хуримын ордон манай хэлтэстэй хамтран ажилладаг байсан ч сүүлийн хоёр жилийн хугацаанд хамтын ажиллагаа алдагдсан. Бид хамтарч ажиллаж байх хугацаандаа хуримын ордонд төрийн албан хаагч, залуу гэр бүлүүдийг 50-60 мянган төгрөгөөр хурим хийлгэдэг байсан. Энэ нь хуримын ордны шинэ удирдлагуудтай холбоотой байх гэж бодож байна. Дүүргийн Засаг даргын зүгээс маш их анхаарал хандуулж ажиллаж байгаа бөгөөд энэ жил хориод сая төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирсэн. Хороодын улсын бүртгэгч нарт зориулан долоон сая 500 мянган төгрөг болон нэмж тоног төхөөрөмжинд зориулж 11 сая төгрөгийг төсвөөс гаргасан. Өнгөрсөн жил нэг тэрбум 400 сая төгрөгийг дүүргийн төсөвт оруулах төлөвлөгөөтэй байсан бөгөөд үүнийгээ давуулан биелүүлж хоёр тэрбум 250 сая төгрөгийг дүүргийн төсөвт оруулснаар  манайх хөрөнгө оруулалтаараа хоёрт орсон. Тус хөрөнгө оруулалтаар төрийн албан хаагчийн цалинг тавих болон дүүргийн төсвийн үйл ажиллагаанд зарцуулагдаж буй бусад төсөвт мөнгө гаргадаг. Харин 2014 оны хувьд  гурван тэрбум төгрөгийг төсөвт оруулах зорилт тавин ажиллаж байна. Өмнөх жилийн үзүүлэлт өндөр гарсан шалтгаан нь найман хувийн зээлтэй холбоотой төсөв их нэмэгдсэн байгаа.
    Ярилцсанд баярлалаа Танд ажлын өндөр амжилт хүсье.

    Эх сурвалж: Arslan.mn

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!