MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ээлжит цахим хурал боллоо

    “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ээлжит цахим хурал боллоо

    2014-10-28
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email
    “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн 32 дахь удаагийн цахим хурал өнөөдөр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвд боллоо. Уг хуралд Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн, Хүүхдийн төв сувиллын захирал Э.Буянмандах, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал Ц,Энхбаяр нар оролцлоо.

    Эрүүл мэндийн сайд Н.Удвал хурлыг нээж “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт хийгдсэн ажлууд, эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийг сүүлийн долоо хоногийн байдлаар танилцууллаа. Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 1493 хүүхэд мэндэлжээ.

    Зарим онцлох үйл явдлаас товч дурдвал:

    • Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн салбарын 2015 оны төсвийн төслийг хэлэлцүүлсэн.

    • УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Баасанхүүгийн Тамхины хяналтын тухай хуулийн 6.7.14 заалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх асуудлаар оролцож мөн Эбола вирусийн халдварын талаар мэдээлэл хийсэн.

    • Пүрэв гариг бүрт болдог "Сайдын 30 минут" уулзалтад оролцож, Эбола вирус болон энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

    • Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 65 дугаар чуулган 10 дугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Филиппин улсын нийслэл Манила хотод болсон. Тус чуулганаар ДЭМБ-ын Хөтөлбөр, төсөв, удирдлагын хорооны даргаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал сонгогдлоо.

    • Эрүүл мэндийн сайдын мэргэжлийн зөвлөх багийн гишүүд, ЭМЯ-ны газар, хэлтсийн дарга нар эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэлийн асуудлуудын талаар тухайлбал хүний нөөц, эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, ур чадварыг дээшлүүлэх, эмнэлгийн тусламжийн чанарыг сайжруулах, мөн цаг үеийн асуудал болох Эбола вирусийн халдвараас сэргийлэх талаар харилцан санал солилцож, зөвлөлдлөө.

    • “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлыг зохион байгуулах хорооны хурлыг хийж, сайд төлөвлөсөн ажлын гүйцэтгэл, хэрэгжилтийн байдалтай танилцлаа.

    • Сүүлийн жилүүдэд өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны эхний байруудад осол гэмтэл, гаднын шалтгаант нас баралтын эзлэх хувь нэмэгдсээр байгаатай холбоотой эрүүл мэндийн салбарын хэмжээнд осол, гэмтлийг бүртгэх, мэдээлэх тандалтын албыг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дэргэд байгуулах бэлтгэл ажлыг хийж байна. Бэлтгэл ажлын хүрээнд тус төвийн эмч мэргэжилтнүүдийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын төвийн бүртгэл мэдээллийн тогтолцоотой танилцуулах, туршлага судлуулах ажлыг БХЗГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтэс, Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс хамтран зохион байгууллаа.

    • Ерөнхий сайдын багцын 2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зүрхний оношилгоо, эмчилгээний тасагт Хүүхдийн зүрхний оношилгооны лаборатори байгуулагдаж 10 дугаар сарын 16-нд нээлтээ хийлээ. Герман улсын Siemens пүүсийн зүрхний катетер-ангиографийн лабораторийн тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан тус лабораторид хүүхдийн зүрхний эмгэгийн нарийвчилсан оношилгоо, судсан дотуурх хагалгааг Монголын эмч мэргэжилтнүүд бие даан хийх боломжтой болж байна.

    • Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн шинэ цогцолбор байр ашиглалтад орж, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нээлтээ хийлээ. Тус цогцолбор нь улсын төсвийн 7,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдлаа.

    • Булган аймгийн 50 ортой амаржих газрын барилга ашиглалтад орсон.

    • “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сар”–ын хүрээнд “Насжилт ба нийгмийн эрүүл мэнд” сэдэвт геронтологи, гериатрийн чиглэлээрх үндэсний 7 дугаар симпозиумыг зохион байгуулсан.

    • ЭМЯ, ЦССҮТ “Цус бүлэгнэлтийн эмгэгийн лабораторийн оношилгоо, эмчилгээг сайжруулъя" сэдэвт сургалтыг энэ оны 10-дугаар сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулсан. Сургалтанд Дэлхийн хемофилийн холбооны чанарын гадаад үнэлгээний хөтөлбөр хариуцсан захирал, доктор Стив Китчен лекц уншиж, дадлагын ажлыг ЦССҮТ-ийн лабораторид хийлээ.

    • "Эрүүл мэндийн салбарын шинэчлэл, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ" уулзалт, хэлэлцүүлэгт хот, хөдөөгийн 40 хүн хамрагджээ.

    Энэ удаагийн цахим хуралд НЭМҮТ-ийн мэргэжилтэн Т.Сэлэнгэ Бага насны хүүхдийг осол гэмтлээс сэргийлэх талаарх эцэг, эх, асран хамгаалагчдын мэдлэг хандлагын түвшин тогтоох судалгааны үр дүнг танилцууллаа. Бага насны хүүхдүүд ихэнхдээ авто тээврийн осолд өртөх, бүх төрлийн уналтаас болж бэртэж гэмтэн, амь насаа алддаг байна. Иймд үр, хүүхэддээ тавих эцэг, эхчүүдийн хараа хяналтыг сайжруулах, төрийн болон төрийн бус байгууллагын зүгээс олон ажил санаачлан хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

    Сайд хурлын төгсгөлд аймгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад хүн амын нас баралтын гол шалтгаан болж байгаа хорт хавдрын өвчлөл, гадны нөлөөт нас баралтыг бууруулах талаар хариу арга хэмжээ авч, танилцуулахыг даалгалаа. Мөн Эбола вирусийн халдварт өвчин улс орон дамжин бүртгэгдэж байгаа үед бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангаж ажиллахыг анхаарууллаа.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Эмийн бүтээгдэхүүн бүртгэх журмыг өөрчлөхийг Засгийн газар дэмжлээ

    2015-01-10 05:03:21

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.10/

    2015-01-10 05:01:33

    Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар оролцлоо

    2015-01-10 01:46:03

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.09/

    2015-01-10 01:42:24

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна/2015.01.07/

    2015-01-07 09:29:05

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.31/

    2014-12-31 04:00:45

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.30/

    2014-12-31 03:00:50

    МЭНДЧИЛГЭЭ

    2014-12-30 05:27:41

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдлагуудтай уулзлаа
    2025-09-12 19:55:00
    Засгийн газар Mining AI санаачилга хэрэгжүүлэхээ хөрөнгө оруулагчдад зарлалаа
    2025-09-11 16:17:00
    Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа
    2025-09-11 09:40:00
    Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр болов
    2025-09-11 09:01:00
    Биржийн нүүрсний экспорт 739 мянган тонн болж, өмнөх сараас хоёр дахин өсжээ
    2025-09-10 15:21:00
    ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ
    2025-09-10 12:22:00
    Иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ
    2025-09-10 12:16:00
    Мансууруулах бодис улсын хилээр оруулж ирдэг найман бүлгийг илрүүлжээ
    2025-09-09 16:52:00
    Тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлж, хөнгөлөлттэй зээлд хамруулахад дэмжлэг үзүүлэхийг тариалан эрхлэгчид хүслээ
    2025-09-09 11:50:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!