“Миний гэр бүл” хөтөлбөрийн нээлтийг орон нутагтаа амжилттай зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Эрдэнэбулган сумын 1, 2, 3, 4 дүгээр болон Ирээдүй цогцолбор сургуулийн 10-14 насны нийт 50 хүүхэд, тэдний эцэг эх, дээрх сургуулиудын нийгмийн ажилтан, анги удирдсан багш нийтдээ 112 хүн оролцлоо.
Үйл ажиллагааны хүрээнд ХГБХХ-ийн болон “Миний гэр бүл” хөтөлбөрийн танилцуулгыг хийж, хөтөлбөрийн хүрээнд хүүхэд, эцэг эх, багш, нийгмийн ажилтан тус бүр ямар чиг үүрэгтэй оролцохыг нарийвчлан ярилцаж, хүүхэд бүрт гарын авлага, аргачлалыг түгээв.
Мөн хөтөлбөрийн гарааны асуумж судалгааг хүүхэд, эцэг эх тус бүрээс авч нэгтгэн оролцогчдын дунд “Мэргэн бууч” хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулж, амжилттай оролцсон гэр бүл, хүүхдүүдэд гарын бэлэг олголоо.
Мэдээлэл ирүүлсэн: ахлах мэргэжилтэн Г.Сумъяабаатар
утас: 9111-1836sumiyaa1836@yahoo.com