Эрүүл мэндийн яамны холбогдох албаны хүмүүс “Монголын эх барих, бага эмч нарын нийгэмлэг”, Японы “Эх баригчдын нийгэмлэг”-ийн зарим төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа.
Эх барихын чиглэлээр туршлага солилцох, хамтран ажиллах чиглэлээр Японы эх баригчдын нийгэмлэгийн тэргүүн Okamoto Kiyoko нарын хүмүүс “Монголын эх баригч, бага эмч нарын нийгэмлэг”-тэй хамтран энэ сарын 17-ноос 22-ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийж байна. Өнөөдөр тус нийгэмлэгүүдийн төлөөлөгчдийг ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, холбогдох албаны хүмүүс хүлээн авч уулзлаа.
Монголын эх баригч, бага эмч нарын нийгэмлэг 2006 онд анх байгуулагдсан бөгөөд энэ үед Японы талаас санхүү, техникийн туслалцаа үзүүлж, нийгэмлэгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байжээ.
Уулзалтын үеэр хоёр тал эх барихын чиглэлээр хамтран ажиллах боломж байгаа эсэхийг цаашид судалж, нэг нэгнийхээ ажилд дэмжлэг үзүүлэх талаар хэлэлцсэн.
2014 онд эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарыг Япон улсад эсэн мэнд амаржихуйд чиглэсэн эмч, эх баригч нарын сургалтад хамруулсан бол ирэх 2015 онд мөн ийм сургалтыг зохион байгуулах ажээ.